Солонгосын Хойгийн найрамдалд БНХАУ заналхийлж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Солонгосын Хойгийн найрамдалд БНХАУ заналхийлж байна гэв

Солонгосын Хойгийн найрамдалд БНХАУ заналхийлж байна гэв

Өмнөд Солонгосын иргэдийн дунд явуулсан санал асуулгаар Солонгосын Хойгт хамгийн их аюул учруулж буй улс бол Хойд Солонгос биш БНХАУ гэсэн дүн гарчээ.

Сөүлийн үндэсний их сургуулийн Энх тайван найрамдлын судлал институт өнгөрсөн Мягмар гаригт /2018.10.02/ энэхүү судалгааг олон нийтэд танилцуулсан байна. Уг судалгаанд 19-74 настай Өмнөд Солонгосын иргэд оролцсон аж. Судалгааг долдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 3-ны хүртэлх хугацаанд хийжээ.

Судалгаанд оролцсон хүмүүсийн 46 хувь нь БНХАУ Солонгосын Хойгийн энх тайван найрамдалд заналхийлж байгаа талаар санал бодлоо илэрхийлсэн байна. Энэ нь 2016 оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлт аж.

Мөн тус санал асуулгад оролцсон иргэдийн 33 хувь нь Хойд Солонгосыг Өмнөд Солонгосын аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн тодорхойлжээ.

Гэхдээ нийт судалгаанд оролцогчдын 91 хувь нь БНХАУ хоёр Солонгосын найрамдлыг хүсэхгүй байгаа талаар дурдсан бол үлдсэн нь мөн хоёр Солонгосын найрамдалт харилцаанд Япон, АНУ болон ОХУ буруутай гэж үзжээ.

Тэгвэл санал асуулгад оролцсон иргэдийн 53 хувь нь Хойд Солонгос, АНУ болон БНХАУ-ын зөрчилдөөнд төвийг сахисан байр сууринаас хандах ёстой гэжээ. Гэвч оролцогчдын 39 хувь нь Өмнөд Солонгос АНУ-тай харилцаа холбоогоо бэхжүүлэх хэрэгтэй гэж үзсэн бол 8 хувь нь БНХАУ-тай харилцаагаа сайжруулах шаардлагатай хэмээн үзжээ.

Өмнөд Солонгосын Засгийн газар Хойд Солонгосын эрх баригчидтай сайн харилцаа тогтоохоор энэ жил гурван удаагийн уулзалт зохион байгуулаад бөгөөд дөрөв дэх нь энэ оны сүүлээр Сөүл хотноо болохоор төлөвлөгджээ.

“Удахгүй хоёр Солонгосын хооронд тулгарч болзошгүй зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд цэргийн хамтарсан хороо байгуулагдана. Хоёр Солонгос цаашдын хамтын ажиллагаагаа сайжруулах сонирхолтой байна” гэж Хойд Солонгосын Засгийн газраас мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: SCMP
Г. МАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж