Нефть дахиад хэзээ ч 100 доллар болохгүй

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Нефть дахиад хэзээ ч 100 доллар болохгүй

Архив EPA/KAMAL AKRAYI

Нефтийн баррель дахиад хэзээ ч 100 доллараар үнэлэгдэхгүй гэж Саудын Арабын жонон Аль-Валид ибн Талал Аль Сауд “USA Today” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

"Хэрэв санал өмнөх төвшиндөө үлдэж, нефтийн эрэлт нь сулхан байх юм бол нефтийн үнэ буух болно. Хэрэв зах зээлээс саналын хэсгийг  авлаа гэхэд эрэлт нь нэг хэсэг өсөлтийг үзүүлж үнэ дээшилж магадгүй. Гэхдээ би баррель нефтийн үнэ 100 доллар байгааг  бид дахин харахгүй гэдэгт би итгэлтэй байна” хэмээн жонон ярьжээ.

Нефтийн үнийн уналт нь Саудын Араб ба бусад орнуудад гэнэтийн болсон юм. “Хэн ч ийм  зүйл гарна гэж бодоогүй. Нефтийн үнэ  50 хувиар унана гэж хэлсэн  хүнийг худлаа ярьж байна гэж байлаа хэмээн тэр өгүүлэв.

Нефтийн үнийн уналтыг тэр тайлбарлахдаа “Ирак одоо  маш их нефть олборлож байна. Иргэний дайнтай Ливи хүртэл олборлолтоо хийсээр байгаа. АНУ-д занарын нефть, хий олборлож байна. Зах зээл дээр нефтийн хэт үйлдвэрлэлт гарч ирэв. Эрэлт сул байна. Японы өсөлт тэг орчимд, Хятад 6-7 хувиар өснө гэж байгаа. Энэтхэгийн өсөл тал хувиар буулаа, Герман хоёр сарын өмнө өсөлтийн дүгнэлтээ 2-1 хувь болгосон” хэмээн тэр ярьжээ.

Саудын Араб, АНУ хоёр хуйвалдан Орост шахалт үзүүлэхээр үнийг унагасан гэх яриаг тэр дэмийрэл гэж нэрлэжээ. ОРЕС квотоо буулгаагүйгээс нефтийн үнийг унагсан гэдэг талаар тэр ярихдаа, хэрэв бид 1-2 сая баррелиар олборлолтыг буулгасан бол хэн нэгэн түүнийг нөхөн үйлдвэрлэх байлаа. Тэр нь олборлолт ба үнэ хоёрыг зэрэг унагах аюулыг агуулж байсан учир квотыг буулгүй нь зөв алсын хараатай шийдвэр гэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж