Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст цас орж, явган шуурга шуурч хүйтний эрч бага зэрэг чангарна.
2015 оны 01 дүгээр сарын 13-ны 20 цагаас 2015 оны 01 дүгээр сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 21-26 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Халх голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
2015 оны 01 дүгээр сарын 15-наас 1 дүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
15,17-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун зүгийн нутаг, төв болон говийн нутгийн баруун хэсгээр, 18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд зарим газраар, 18-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15,17-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч суларна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn