“ИНВЕСКОР” Санхүүгийн байгууллага нь ББСБ дундаас анх удаагаа ХУР системийг нэвтрүүллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“ИНВЕСКОР” Санхүүгийн байгууллага нь ББСБ дундаас анх удаагаа ХУР системийг нэвтрүүллээ

“ИНВЕСКОР” Санхүүгийн байгууллага нь ББСБ дундаас анх удаагаа ХУР системийг нэвтрүүллээ

Иргэд болон ААН-үүд Санхүүгийн байгууллагуудаас зээл авахдаа дунджаар 6-13 төрлийн бичиг баримт бүрдүүлдэг ба  20-30 гаруй цаг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг.

“ИНВЕСКОР” Санхүүгийн байгууллага нь харилцагчдынхаа үнэт цагийг хэмнэж, түргэн шуурхай үйлчлэх зорилгоор Мэдээллийн технологид хөрөнгө оруулалт хийж, төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн байна.

ХУР системийг өмнө нь Голомт, ХХБ зэрэг банкууд нэвтрүүлж эхлээд байсан бол энэ удаад ИНВЕСКОР нь Банк бус санхүүгийн байгууллагуудаас АНХДАГЧ болж тус системийг нэвтрүүллээ.

Ингэснээр иргэн болон ААН-үүд тус байгууллагаас зээл авахдаа төрийн байгууллагуудын гэрчилгээ, тодорхойлолт, ТҮЦ машины тодорхойлолт зэрэг бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй болж байгаа бөгөөд “ИНВЕСКОР”-ын аль ч салбар дээр очоод хурууны хээгээ уншуулаад, зээлээ хурдан хугацаанд судлуулах боломжтой болжээ.

Ийнхүү төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд санхүүгийн үйлчилгээнд шинэ дэвшил бий болж байгаа бөгөөд иргэдийн цаг зав, мөнгө санхүүд хэмнэлт авчирч байгаад нь талархууштай.

“ИНВЕСКОР” Санхүүгийн байгууллага нь цаашид FINTECH технологи, ХИЙМЭЛ ОЮУН УХААНД суурилсан шинэлэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлэн, үйлчилгээний стандартыг шинэ түвшинд гаргахаар ажиллаж буй салбартаа тэргүүлэгч санхүүгийн байгууллага юм.

Холбоо барих: 7709-0077                                           

www.invescore.mn                                       

FB: InvesCore

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-04 203.91.112.202

Үнэхээр сайн байна. Маш их хурдан шуурхай, харилцааны соёлтой залуус ажилладаг. Та бүхэнд баярлаж явдаг шүү. Ажлын амжилт хүсье

Зочин 2018-10-04 202.126.88.36

Good job!

Зочин 2018-10-04 202.126.89.81

Nice

Зочин 2018-10-04 203.91.112.202

Мундаг байна залуусаа, өнөөгийн нийгэмд хүнд суртлыг арилгаж, бүх зүйлийг хурдтай, цаг хугацаатай амжуулах тал дээр санал, санаачилга гаргана гэдэг сайн байна шүү. Ажлын өндөр амжилт хүсье.

Зочин 2018-10-04 203.91.116.147

Эднийх их зөв яваад байгаа газар.

иргэн 2018-10-04 103.9.91.34

Ашгүй ашгүй, хэрэгтэй юм хийжээ