Английн багууд ялалт авч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Английн багууд ялалт авч чадсангүй

Английн багууд ялалт авч чадсангүй

Аваргуудын лигийн 2-р тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Урьд шөнө үлдсэн тоглолтууд явагдсан бөгөөд Испаний багууд ялалт байгуулсан бол Английн Ливерпүүл клуб эцсийн мөчид гоол алдаж, Тоттенхэм Хотспур клуб Барселона клубт хожигдсон байна.


A ХЭСЭГ

Испани, Германы багууд хэсгээс шалгарч хасагдах шатанд өрсөлдөх эрхийн төлөөх марафоны эхний хоёр баг нь болж байна. Эхний тойрогт Боруссиа Дортмунд Бельгид очиж хожил авсан бол Атлетико Мадрид Монакод очиж хожил аваад байсан. Энэ тойрогт хоёр баг хоюулаа өрсөлдөгч нараа талбайдаа хүлээн авсан тул хожих нь ойлгомжтой байсан. Харин өнгөрсөн улирлын аваргуудын лигт дээгүүр давхисан Монако клуб хангалтгүй тоглож байна. Атлетико Мадрид клубээс А.Гризманн дубль хийж багийнхаа ялалтын гол хүч болсон бол Боруссиа Дортманд багийн сэлгээ эхний гоолыг оруулснаар багийнхаа гоолын үүдийг нээж өгсөн байна.

  • Атлетико Мадрид 3-1 Брюгге (гоол: А.Гризманн 28’, 67’, Коке 90+3’, А.Груневелд 39’)

Шар хуудас: Х.Хименес 36’, Л.Эрнандес 85’, М.Ритс 27’, Л.Опенда 81’

Атлетико Мадрид: Я.БОблак, Л.Эрнандес, Д.Годин, Х.Хименес (Ф.Луис 46’), Т.Партей, Сауль, Коке, Т.Лемар, С.Ариас, А.Гризманн, Д.Коста (А.Корреа 63’)

Брюгге: К.Летица, С.Денсвил, Б.Мехеле, Б.Пулен, А.Груневелд, Х.Ванакен, М.Ритс (Л.Опенда 75’), Р.Вормер, Т.Влитинк (К.Мата 56’), Весли, С.Схрейверс (М.Накамба 56’)

  • Боруссиа Дортмунд 3-0 Монако (Я.Ларссон 51’, П.Алькасер 72’, М.Ройс 90+2’)

Боруссиа Дортмунд: Р.Бюрки, А.Диалло, Д.Загаду, М.Аканжи, Л.Пищек, Т.Дилейни (Ю.Вайгль 65’), А.Вицель, М.Вольф (Я.Ларсен 51’), М.Ройс, Ж.Санчо (М.Филипп 84’), П.Алькасер

Монако: Д.Бенальо (Д.Субашич 45’), А.Ражи, К.Глик, Жемерсон, Д.Сидибе, Ю.Тилеманс, Ж.Ахолоу, Б.Хенрич, А.Головин (Н.Чадли 77’), М.Силла (С.Грансир 70’), Р.Фалькао

B ХЭСЭГ

Тоттенхэм Хотспур клубын мөрөөдлийг Л.Месси үгүй хийлээ. Эхний тоглолтондоо Италид очиж хожигдоод байсан Тоттенхэм Хотспур клуб талбайдаа Барселона клубыг хүлээн авсан ч 2-4 харьцаатай хожигдож хүнд байдалд орж байна. Энэ цаг үеийн дэлхийн хоёр шилдэг довтлогчид болох Х.Кейн 1 гоол, Л.Месси 2 гоол оруулсан. Харин Интер Милан клуб ПСВ Эйндховен клубын талбай дээрээс дахин нэг эргэн ирэлт хийж хожил авч чадлаа. Интер Милан клуб эхний 2 тойргийн тоглолтоос гоол алдаж яваад бариад хожиж байгаа нь тус клубын тоглогчдын сэтгэл зүй ямар өндөр түвшинд бэлтгэгдсэн байгааг харуулж байна.

  • Тоттенхэм Хотспур 2-4 Барселона (гоол: Х.Кейн 52’, Э.Ламела 66’, Ф.Коунтиньо 2’, И.Ракитич 28’, Л.Месси 56’, 90’)

Шар хуудас: Т.Алдервейред 14’, В.Ваньяма 41’, Э.Ламела 43’, Х.Кейн 74’, Э.Дайер 90+3’, Артур 59’, С.Бускетс 71’

Тоттенхэм Хотспур: У.Льорис, Б.Девис, Д.Санчес, Т.Алдервейред, К.Триппьер, В.Ваньяма (Э.Дайер 57’), Х.Уинкс, Сон Хын-Мин (М.Сиссоко 66’), Э.Ламела (Ф.Льоренте 79’), Х.Кейн

Барселона: тер Штеген, Х.Альба, К.Ленгле, Ж.Пике, Н.Семеду, И.Ракитич, С.Бускетс (Т.Вермайлен 90+1’), Артур (А.Видал 87’), Ф.Коунтиньо (Рафиньа 83’), Л.Суарез, Л.Месси

  • ПСВ Эйндховен 1-2 Интер Милан (гоол: П.Росарио 27’, Р.Найнгголан 44’, М.Икарди 60’)

Шар хуудас: С.Ханданович 41’, Д.Д’Амброзио 45’, К.Асамао 86’

ПСВ Эйндховен: ЙЗут, Анхелиньо, Н.Виргевер, Д.Шваб, Д.Дюмфрис, Г.Перейра (Д.Мален 75’), Й.Хендрикс, П.Росарио, С.Бергвейн, Люк де Йог, И.Лосано

Интер Милан: С.Ханданович, Д.Д’Амброзио, де Врей, М.Шкриниар, К.Асамоа, М.Весино, М.Брозович, М.Политано (А.Кандрева 90+1’), Р.Найгголан (Б.Валеро 86’), И.Перишич, М.Икарди

C ХЭСЭГ:

Парис хотын баг талбайдаа Зүүн Европоос зочлон ирсэн Балканы хойгийн Сербийн домогт багт, аваргуудын лигийн 1 удаагийн аварга Црвена Звезда клубыг хүлээн авч энэ тойргийн хамгийн их гоолын зөрүүгээр буулгаж авлаа. Тус тоглолтонд ПСЖ клубын шилдэг довтлогч нар ажлаа төгс гүйцэтгэж багийнхаа эхний хожлыг авсан байна. Харин энэ хэсгийн хүчтэй өрсөлдөгч Ливерпүүл клуб Италид очиж К.Анчелоттигийн шавь нарт цаг дуусах мөчид хожигдлоо. Наполи клуб талбайдаа Ливерпүүл клубын эсрэг маш сайн тоглож байсан бөгөөд Алиссон эсрэг багийн олон боломжийг хааж багаа аварч байсан ч эцсийн мөчид хаалгандаа гоол алдсан юм. Энэ хэсгийн тоглолтууд маш сонирхолтой болж байна

  • ПСЖ 6-1 Црвена Звезда (гоол: Неймар 20’,22’, 81’, Э.Кавани 37’, Ди Мариа 41’, К.Мбаппе‘, М.Магин 74’)

Шар хуудас: Ф.Стойкович 68’, М.Павков 75’

ПСЖ: А.Ареола, Х.Бернат, П.Кимпембе, Т.Силва (Т.Керер 76’),Т.Менье, А.Рабьо, М.Верратти, ди Мариа, Неймар (Ж.Дракслер 82’), К.Мбаппе (Э.Коупо-Мотин 76’), Э.Кавани

Црвена Звезда: М.Борян, М.Родич, М.Дегенек, В.Савич (С.Бабич 46’), Ф.Стойкович, Б.Йовичич, Н.Крстичич, В.Симич (М.Павков 46’), Ж.Каусич, М.Марин, Е.Бен-Набуан (Л.Эбесилио)

  • Наполи 1-0 Ливерпүүл (гоол: Л.Инсинье 90’)

Наполи: Д.Оспина, М.Руй, К.Кулибали, Р.Альбиоль, Н.Максимович, Ф.Руй (С.Верди 68’), М.Хамшик (П.Зелиньский 81’), Аллан, Х.Кальехон, А.Милик (Д.Мертенс 68’), .Инсинье

Ливерпүүл: Алиссон, Т.Александр-Арнольд, Ж.Гомес, ван Дейк, А.Робертсон, Ж.Милнер (Фабиньо 76’), Ж.Вейналдум, Н.Кейта (Ж.Хендерсон 19’), М.Салах, Р.Фирминьо, С.Мане (Д.Старриж 89’)

D ХЭСЭГ:

Энэ улирлын аваргуудын лигийн “амьдралын” хэсэг бол D хэсэг. Эндээс хасагдах шатанд аль ч баг н үлдэх боломж нь эн тэнцүүхэн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ л Порто болон Шальке-04 багууд боломжоо илүү ашиглаж байна. Оросын аваргууд талбайдаа Германы багийг хүлээн авч дахиад л хожигдлоо. Харин Порто клуб Туркийн багийг хүлээн авч М.Марегагийн оруулсан гоолоор ялалт байгуулсан байна.

  • Локомотив Москва 0-1 Шальке-04 (У.МкКенни 86’)

Шар хуудас: Б.Хёведес 19’, С.Кверквелия 43’, В.Игнатьев 45+1’, О.Маскарель 18’, У.МкКенни 52’

Локомотив Москва: Гильерме, Б.Идову, Б.Хёведес, С.Кверквелия, В.Игнатьев, Г.Крыховяк, Д.Баринов, М.Фернандеш, Алексей Миранчук (И.Денисов 72’), Антон Миранчук (Р.Жемалетдинов 83’), Эдер

Шальке-04: Р.Ферманн, Д.Калижури, С.Сане, Нальдо, Х.Мендиль, О.Маскарель (Сердар 46’), С.Руди (Н.Бенталеб 55’), М.Ут, У.МкКенни, Е.Коноплянка, Б.Эмболо (Г.Бургшталлер 72’)

  • Порто 1-0 Галатасарай (М.Марега 49’)

Шар хуудас: Э.Милитан 42’, Отавио 58’, Д.Перейра 60’, Р.Донк 31’, С.Азиз 44’, М.Линнес 54’, Майкон 90+1’

Порто: И.Касильяс, А.Телес, Э.Милитан, Фелипе, М.Перейра, Отавио (А.Перейра 80’), Д.Перейра, Э.Эррера (С.Оливейра 89), Я.Брахими, М.Марега, Ж.Корона (О.Торрес 69’)

Галатасарай: Ф.Муслера, Ю.Нагатомо, С.Азиз, Майкон, М.Линнес, Ю.Беланда (С.Фегули 74’), Р.Донк (С.Инан 68’), Фернандо (Ю.Акгюн 89’), Г.Оньекуру, С.Гюмюш, Г.Родригес

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж