Эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бичлэг хийсэн этгээдүүдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бичлэг хийсэн этгээдүүдийг баривчилжээ

Эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бичлэг хийсэн этгээдүүдийг баривчилжээ

Цахим орчинд 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэг олон нийтэд таржээ. Бичлэг тарсан даруйд Эрүүгийн цагдаагийн албанаас шуурхай ажиллагаа зохион байгуулж, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг баривчилсан байна.

Сэжигтэн этгээд нь зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан “Т” гэгч бөгөөд 2018 оны тавдугаар сард 1999 онд төрсөн Н, Ц нарыг бусадтай бүлэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хохирогч эмэгтэйчүүдийг дарамталж, тохуурхан даажигнаж буй үйлдлээ видео бичлэгт буулгасан нь олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. Дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 12.2, 12.3-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Мөн хувийн мэдээлэл, эмзэг байдлыг далимдуулан өөрийн эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгох, сэтгэл санаа, эрүүл мэндээр нь хохироох, нэр төрийг нь гутаах зэргээр эрсдэлд оруулж болзошгүй энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байхыг анхаарууллаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж