Үндэснийхээ баяраар Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэе

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Үндэснийхээ баяраар Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэе

Эвридэй сүлжээ дэлгүүрээс нийт худалдан авагчиддаа зориулан Үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих зорилгоор “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна. 

Хэрэглэгч, худалдан авагчид үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг  зөвхөн цагаан сар гэлтгүй худалдан авч байх нь Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээд зогсохгүй, үндэснийхээ эдийн засгийн хөгжлийг дэмжиж байгаа нэн чухал үйл хэрэг юм. Харин үйлдвэрлэгчид болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид хэрэглэгчиддээ чанар, хэрэглээний хувьд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн нийлүүлэхэд ихэд анхаарч ажиллах  юм. Хөгжилтэй орны иргэн бүрт эх орондоо эзэн байхын тулд хүн бүр, айл бүр   үйлдэл, ажил үйлс, хүсэл зоригоороо  эдийн засгаа дэмжинэ гэсэн ойлголт илүү төлөвшсөн байдаг.

Өнөөгийн байдлаар Монгол улс маань эрдэс баялагийн түүхий эд дагнасан  экспорттой, эдийн засгийн эмзэг бүтэцтэй байна. Иймээс Монголчууд бид бусад салбараа хөгжүүлэхийн тулд Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ худалдан авч, үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих шаардлага нэмэгдсээр байна.  Бүх улс орнууд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэж мөнгөний гарах урсгалаа багасгаж, экспортоо ихэсгэж мөнгөний орох урсгалаа нэмэгдүүлэхийн төлөө өрсөлдөж байна. Монгол улс хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засагтай, олонхиороо шийдвэр гаргадаг парламентын засаглалтай, төр засаг нь эдийн засгийг зохицуулах л үүрэгтэй, хуулийн засаглалтай орон юм. Гэтэл  төр  дангаар  эдийн засгийг удирдахыг санаархсан хэвээр байна. Энэ байдлаас хамааран бизнесийнхний өмнө зохицуулах шаардлагатай олон тулгамдсан асуудал байсаар байна.

Иймд төр, засгийн зүгээс баялаг бүтээгчидийнхээ саналыг сайтар сонсон судалгаанд үндэслэн "bottom-up" менежментээр дэмжиж ажиллах хэрэгтэй байгаа юм.

Сар шинийн баяр ойртож буй энэ үед Эвридэй интернэшнл ХХК нь  санаачлан, худалдааны салбарынхан, нийт худалдан авагчиддаа Үндэснийхээ баяраар  "Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэе" хэмээн   уриалж байна.


                                      Эвридэй интернэшнл ХХК

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж