АНУ завсрын сонгуулиа хакеруудаас хамгаална

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

АНУ завсрын сонгуулиа хакеруудаас хамгаална

АНУ завсрын сонгуулиа хакеруудаас хамгаална

АНУ-ын Вашингтон хотноо есдүгээр сарын 25-нд болсон Нэгдсэн үндэстний байгууллага/НҮБ/-ын ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сарын 6-нд болох Конгрессын дунд хугацааны сонгуульд БНХАУ-ын хөндлөнгөөс оролцохыг завдсан хэмээн буруутгасан. Тэгвэл Трампын мэдэгдлийг БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И хүлээн гүтгэлэг хэмээн үзсэн.

Ерөнхийлөгч Дональд Трамп баримт байгаа талаар дурдсан боловч одоо болтол албан ёсоор ил болгоогүй байгаа юм.

АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Хилари Клинтон харин Бүгд найрамдах намаас Дональд Трамп нар өрсөлдсөн. Сонгуульд Дональд Трамп ялсан ч 2017 оны нэгдүгээр сарын 20-ноос ерөнхийлөгчийн албан үүрэгтээ орсон. Тэгвэл ерөнхийлөгч болсон хойно үргэлжилсэн маргаантай асуудал нь ОХУ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, саналын тоог өөрчилсөн гэж хэвлэл мэдээллээр бичиж байсан. Энэхүү асуудал 2017 оны турш яригдсан. Тэгвэл 2018 оны долдугаар сарын 16-ны өдөр Финланд улсын нийслэл Хелсинки хотноо Трамп-Путин нар уулзсан. Энэхүү уулзалт АНУ-ын сонгуулийн маргаантай асуудлын талаар бодитой мэдээ дуулгах байсан боловч чадаагүй юм. Харин ч замхран алга болсон. Энэхүү уулзалтаас хойш АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын хөндлөнгөөс оролцсон талаар дурдахаа больсон.

Бас болоогүй сая болсон НҮБ-ын ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Трамп танхимд цугласан хүндэт тэргүүтнүүдтэй санал бодлоо хуваалцахад ОХУ-ын талаар нэг ч үг цухуйлгаагүй нь хачирхал төрүүлэх болсон.

Одоо БНХАУ АНУ-ын Конгрессын дунд хугацааны сонгуульд хөндлөнгөөс оролцохоор зэхэж буй хэмээн мэдэгдсэн нь анхаарал татах болсон. Тэгвэл АНУ-ын эрх баригчид дахин ийм асуудал гаргахгүй хэмээн тал талаас арга хэмжээ авч байна.

Үүний нэг нь Twitter сошиал сүлжээ юм. Twitter-ийг сард дэлхийн 336 сая хэрэглэгч идэвхтэйгээр ашигладаг бөгөөд улс үндэстэн хооронд өрнөх мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авдаг. Тэгвэл олон нийтийн бодол санаанд нөлөөлөхүйц хуурамч мэдээ болон ухуулгын агуулгатай жиргэдэг аккоунтуудыг илрүүлж устгах болжээ. Өнгөрсөн сард Twitter сайт 9.4 сая хуурамч аккоунт илрүүлж устгалд оруулсан хэмээн мэдээлсэн. Энэхүү арга хэмжээний үр дүнд үнэн бодит мэдээллээр хэрэглэгчид жиргэж мөн хуурамч гэх мэдээнүүд багассан хэмээн компанийн мэргэжилтнүүд дүгнээд байна. Түүнчлэн сар болгон 30 мянган гаруй сэжиг бүхий аккоунтыг устгасан талаар мэдэгджээ.

Мөн Facebook, Youtube болон Google сайтууд ч ирэх АНУ-ын завсрын сонгуулийг шударга эрх тэгш хүрээнд өрнүүлэхээр хуурамч мэдээ мэдээллийг хянаж, багасгах арга хэмжээ авч байгаа талаар мэдэгдсэн.

Сошиал сүлжээгээр дамжуулан улс төрийн сурталчилгаа болон ухуулаг хийж ард иргэдийн үзэл бодлыг урвуулан удирдаж улмаар сонгуулийн үр дүнд нөлөөлдөг нь буруу тухай улс төр ажиглагчид ярьдаг боловч энэ талаар олон орнуудын Засгийн газар дорвитой арга хэмжээ авдаггүй нь тун харамсалтай.

 

 

Г. МАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж