Амралтын баазаас өрөөнд шилжсэн улс төр

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Амралтын баазаас өрөөнд шилжсэн улс төр

Амралтын баазаас өрөөнд шилжсэн улс төр

Амралт, жуулчны баазад өрнөж байсан эрх баригчдын улс төр гишүүдийн өрөөнд шилжлээ. Намрын чуулган эхэлсэн өдрөөс МАН-ын фракц, бүлэглэлүүд өөрийн хүнээ Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилуулахын тулд  тохироогоо хийх гээд тун ч завгүй өдрүүдийг ардаа хийж байна.

Тухайлбал, УИХ дахь МАН-ын 32-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Дамба-Очир нарын аль нэгийг сайдад нэр дэвшүүлэх хувилбар яригдаж байсан нь эцэслэгджээ. Тодруулбал, Ё.Баатарбилэгийг сайдад дэмжихээр болж, санал нэгдсэн байна. Энэ асуудлыг эхлээд Ё.Баатарбилэг гишүүний өрөөнд ярилцсан бол дараа нь Д.Ганболд гишүүний өрөөнд шилжүүлж, эцэслэн тохирчээ.

Харин 33-ын бүлэг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг нэр дэвшүүлнэ гэх мэдээлэл сонсогдож байгаа ч Ерөнхий сайдын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж тодруулсан нэгэн гишүүний нэр илүү дэмжлэг авах сураг гарлаа.

Хамгийн гол нь дээрх нэр дэвшигчдээс хэн нь МАН-ын Удирдах зөвлөлийн босгыг давах вэ гэдэг бас нэг шалгуур.

Учир нь аливаа томилгоог хийхийн өмнө эрх баригч нам эхлээд фракц, бүлэг дундаа ярьдаг бол дараа нь Удирдах зөвлөлөөр оруулдаг. Удирдах зөвлөлд одоогийн байдлаар хотын фракц буюу УИХ-ын дарга М.Энхболдын талынхан түлхүү суудал эзэлдэг. Харин УИХ-д 32 кноп бий. Урваж шарвахгүй бол энэ тоо хорогдохгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжигч 33-ын бүлэг Т.Гантулга гишүүнийг явуулснаар эзэнгүй нэг кноптой болсон ч Удирдах зөвлөлд цөөхөн саналаар хотын фракцаас дутуу ч намын даргын нөлөөгөөр энэ зөрүүгээ өөрчлөх боломжтой аж. Иймээс 33-ын бүлэгт УИХ дээр хүнээ хамгаалж батлуулах нь чухал болж буй юм байна.

МАН-ын Удирдах зөвлөл ирэх долоо хоногт хуралдана. Тиймээс ирэх өдрүүдэд МАН-ын улс төр Төрийн ордны олон ч өрөөнд өрнөх шинжтэй байна.

 

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж