Томуу, томуу төст өвчний мэдээллийг ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Томуу, томуу төст өвчний мэдээллийг ирүүлжээ

2015 оны 01 дүгээр сарын 12- ны  өдрийн 09 цагийн байдлаар Баянхонгор аймгийн  хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 21,1%- ийг ТТӨ эзэлж байна. Үүнээс 0-1 насны хүүхдийн өвчлөл 49,2 %- тай  байна. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ТТӨ- ий учир 106 хүүхэд эмчлүүлж байгаагаас 56,6% нь 0–1 насны хүүхэд  байна. 

Сумдын ТТӨ- ий өвчлөл 23,4% -тай  байна. Үүнээс 0-1 насны хүүхдийн өвчлөл 47,8%- ийг эзэлж байна. ТТӨ- ий өвчлөл Жаргалант 33,3 %, Баацагаан 38,5%, Баянлиг 65,2%, Шинэжинст 5,0%, Баянцагаан 37,5%, Бууцагаан 60%, Гурванбулаг 50,0%, Шаргалжуут 72,2%, Хүрээмарал 12,5%, Жинст 10%, Бөмбөгөр 12,5%, Баянбулаг 40,0%, Өлзийт 17,5%- тай байна.  

Эх сурвалж: http://zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж