Ө.Ганзориг: Хүлээлтээс үүдэж долларын ханш өссөн | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ө.Ганзориг: Хүлээлтээс үүдэж долларын ханш өссөн

Ө.Ганзориг: Хүлээлтээс үүдэж долларын ханш өссөн

Монголын банкны холбооны ерөнхийлөгч Ө.Ганзоригтой зээлийн хүү, ам.долларын ханшийн талаар ярилцлаа.


-Ам.долларын ханш богино хугацаанд хурдацтай өсч байна. Энэ нь бодит өсөлт мөн үү гэдэг дээр санал зөрөлдөх хүн олон бий. Харин та ханшийн өсөлтөд ямар тайлбар хийх вэ?

-Бид макро эдийн засгийн тоог харах хэрэгтэй. Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн. Гадаад худалдааны баланс ашигтай гарсан. Төлбөрийн баланс бага зэрэг алдагдалтай гарсан. Үүнтэй холбоотойгоор ханш тодорхой хэмжээгээр өссөн. Гэхдээ ам.доллар 100 орчим төгрөгөөр өссөн бол 50 хувь нь спекуляци  юм. Спекуляци гэдэг нь бодит эрэлт, нийлүүлэлтийн зөрүү гэхээс илүү хүмүүс ам.долларыг өөртөө цуглуулах, ханш өсөх юм байна гэж болгоомжлох, ханш өснө гэсэн хүлээлт бий болох зэргээс үндэслээд өөрсдөд нь ам.доллар хэрэггүй боловч төгрөгөө ам.доллар болгож байгаа үзэгдлийг хэлж байгаа юм. Бодитой ам.долларын хэрэгцээ шаардлага байхгүй тохиолдолд ханшийн хүлээлттэй холбоотойгоор ам.доллар авч байгаа үзэгдлийг спекуляци гэж нэрлэдэг. Миний харж байгаагаар ханш 100 орчим төгрөгөөр өсөхөд тал хувь нь спекуляци нөлөөлсөн. Тиймээс эдийн засгийн зөв хүлээлтийг иргэдэд өгөх ёстой.

Ер нь бол аливаа юмны үнэ ханш хүлээлт дээр үндэслэдэг. Алт, автомашин, ам.долларын ханш хүлээлт дээр үндэслэдэг эрин зуунд бид амьдарч байна. Энэ хүлээлтийг зөв удирдах ёстой. Тэгэхгүй бол 2016 онд ам.доллар 1900-2700 хүртэл огцом өссөн. 2016 оны арванхоёрдугаар сард ам.доллар 2800 руу дөхөж байсан. Энэ өсөлтийг судалж үзэхэд нэлээд том хэсэг нь спекуляци чанартай байсан. Банкинд байгаа хадгаламжийн 46 хүртэл хувь нь ам.доллар болж хувирсан байсан. Тэгэхээр төгрөгт итгэх хүмүүсийн итгэл суларч, ам.долларыг илүүд үзэж байна. Төр засгийн зүгээс үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалах үүрэгтэй.

-Дэлхийн зах зээл дээрх ханшийн савлагаа Монголд нөлөөлж байх магадлал бий юу?

-Энэ удаад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй. Гэхдээ шууд бус утгаараа бол нөлөөлдөг. Жишээ нь юанийн ханш ам.долларын эсрэг өсөөд байвал Монголд юанийн ханш төгрөгийн эсрэг өснө. Гэхдээ ам.доллар гэдэг валютын өөрчлөлт бол манайд богино хугацаанд шууд нөлөөлөх нь бага. Бид ам.долларын ханш өслөө гэж ярьдаг ч хамгийн чухал нь ам.доллар биш. Тиймээс харах өнцгөө өөрчилмөөр байна. “Төгрөгийн ханш уналаа, өслөө” гэж яримаар байна. Монгол Улс төгрөгийн ханшаа удирдах ёстой. Төгрөг гэдэг валют чинь чанга валют байх ёстой юу, сул валют байх ёстой юу гэдэг дээр бодлогын түвшинд ажиллах ёстой.

-Монголбанк ам.долларын ханшийг тогтвортой байлгахын тулд 800 сая ам.долларын интервенц хийлээ. Энэ нь эерэг дүн өгөх болов уу?

-Зах зээл дээр ам.долларын эрэлт, нийлүүлэлт байна. Экспортлогчид зэс, нүүрсээ зараад, ам.доллар оруулж ирж байна. Нөгөө талаар автомашин, бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг. Гэсэн ч гадаад худалдааны баланс ашигтай гарсан. Энэ утгаараа ам.долларын ханш өсөх үндэслэлгүй харагдаад байгаа юм. Харин төлбөрийн баланс бага зэрэг алдагдалтай гарсан. Өөрөөр хэлбэл, гадаадаас авсан зээлээ ам.доллараар төлж байгаа нь бага зэрэг алдагдалд оруулсан. Гэхдээ валютын ханшид гол нөлөө үзүүлэгч гадаад худалдааны баланс ашигтай явж байна.

Засгийн газар ам.доллараар авсан бүх өр зээлээ төлж, дуусгах шаардлагагүй гэж би үзэж байна. Бондын өр, төлбөрийг сунгаад явах нь зөв. Монгол Улс бүтээн байгуулалтаа санхүүжүүлэхийн тулд нэмж зээл авч таарах байх. Гол нь хүлээлтээ зөв удирдах хэрэгтэй. Хүмүүст ам.доллар хэрэггүй байхад төгрөгөө ам.доллар болгох үзэгдэл бий болохоос сэргийлэх хэрэгтэй.

-Голомт банк Монголбанкны валютын нөөцийн тодорхой хувийг бүрдүүлдэг. Тэр утгаараа ханшийн өсөлт танай банканд ашигтайгаар нөлөөлөх юм биш үү? 

-Ханшийн савлагаа манай банканд муугаар нөлөөлнө. Яагаад гэвэл манай банкнаас ам.доллараар зээл авсан харилцагч нар бий. Тухайн үед ам.долларын ханш 2000 төгрөгтэй тэнцэж байхад нэг сая ам.долларын зээл авсан харилцагч 2 тэрбум төгрөг төлөх ёстой байсан. Гэтэл одоо 500 сая төгрөг нэмж төлөх болчхоод байна. Энэ хүмүүс яагаад ам.доллараар зээл авч байна вэ гэхээр ам.доллараар олгосон зээлийн хүү бага байдаг. Ханшийн өөрчлөлтөөс болоод зээл муудна. Зээл муудахаар банканд яаж сайн байх вэ дээ.

Үүнээс гадна зарим эдийн засагчид “ам.долларын ханш, өснө, суларна” гэж ярьдаг. Би бол “төгрөгийн ханш өснө, суларна” гэж эсрэгээр нь яримаар байна. Төгрөгийн ханш сулрах нь ашигтай гэж сүүлийн 15, 16 жил эдийн засагчид ярьж байна. Бас зарим нь төгрөгийн ханш сулрах юм бол манай экспортын орлого нэмэгдэнэ гэж ярьдаг. Би үүнтэй өнөөдрийг хүртэл огтхон ч санал нийлдэггүй. Харин ч төгрөгийн ханш чанга байх ёстой, сулрах нь олон талын сөрөг нөлөөтэй. Нэгдүгээрт, ард иргэдийн амьдралд нөлөөлнө. Японд “Приус”-ны үнэ өсөөгүй л байгаа биз дээ. Гэтэл манайд “Приус”-ны үнэ өсөөд байгаа нь төгрөгийн ханш суларч байгаатай холбоотой. Үүнээс гадна Монгол Улс импортлогч орон юм. Тэгэхээр валютын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн сулралт бол ард иргэдийн амьдралд хүнд цохилт болдог. Өмнө нь ам.долларын ханш 1200 төгрөгтэй тэнцэж байхад нэг сая төгрөгийн цалинтай байсан хүний худалдан авах чадвар өнөөдөр муудсан. Хоёрдугаарт, төгрөгийн ханш сулрахад гадаадын хөрөнгө оруулагч орж ирдэггүй. Жишээ нь гадны бизнес эрхлэгч Монголд үйлдвэр байгуулахдаа хоёр сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж бодъё. Ингээд таван жилийн дараа хөрөнгөө татаж авах гэхээр алдагдал хүлээх эрсдэлтэй болдог. Учир нь Монголоос олсон ашгаа ам.доллараар солиулаад гарах гэхээр ханшийн зөрүүнээс алдагдал хүлээдэг. Энэ утгаараа үндэсний мөнгөн тэмдэгт нь суларч байгаа улс руу гадны хөрөнгө оруулагчид орж ирэх дургүй байдаг. Гуравдугаарт, ам.долларын ханш өсч, төгрөгийн ханш суларснаар экспортод эергээр нөлөөлнө гэдэг онол бол Монгол Улсад хэрэгжихгүй. Яагаад гэвэл энэ чинь өөрөө эцсийн бүтээгдэхүүн экспортолдог улс орнуудад зориулсан онол юм. Мэдээж манай уул уурхайн компаниудын орлого төгрөгөөр илэрхийлэхэд нэмэгдэнэ. Харин ам.доллараар илэрхийлэхэд тогтмол тоо л гарна. Ийм үндэслэлээр би төгрөгийн ханшийг байнга чанга байх ёстой гэж үздэг.

-Та зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөө боловсруулсан. Гэвч ам.долларын ханш өссөн тул инфляц өсч, зээлийн хүүг бууруулах боломжгүйд хүрэх нь?

-Зээлийн хүүг бууруулахын төлөө бид зүтгэж байгаа. Стратеги төлөвлөгөөг нь гаргаад, УИХ-д өргөн барьсан ч батлахгүй байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголбанк зөв бодлого хэрэгжүүллээ, банкууд ч хичээж ажилласны дүнд зээлийн хүү хоёр функцээр доошилсон. Харамсалтай нь, одоо төгрөгийн ханшаа алдчих юм бол зээлийн хүүг буурахад сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр төгрөгийн ханшийг чангаруулах үүднээс төр засаг яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Монгол Улс уул уурхай, Хятадаас хамааралтай эдийн засагтай болсон. Бүх хүн “эдийн засгаа солонгоруулна” гэж ярьдаг. Урт хугацааны бодлогоор үүнийгээ ажил болгох хэрэгтэй байна. Экспортолдог аж ахуй нэгжийг дэмжмээр байна. Төрөөс аж ахуй нэгжийг дарамтлах байдал хэрээс хэтэрч байна. Элдэв хяналт шалгалт, татвараар дарамтлаад дуусч байна. Богино хугацаанд бол хүлээлтээ удирдах хэрэгтэй. Өөрсдөд нь ам.доллар хэрэггүй байхад аваад байна шүү дээ. Үүнийг болиулмаар байна.

Зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөөг одоо болтол УИХ-аар хэлэлцээгүй байна. Энэ төлөвлөгөөг яаралтай баталж, зээлийн хүү бууруулаасай гэсэн хүлээлттэй иргэд байна. Хэрэв төлөвлөгөө батлагдчихвал хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Би хамгийн эхлээд хийх ажлаа ярихын өмнө яагаад ийм төлөвлөгөө боловсруулах болсон талаар яримаар байна. Би банкны гүйцэтгэх захирлын ажил авсан даруйдаа харилцагч нарт таатай болон таагүй асуудлыг судалсан. Мэдээж зээлийн хүү өндөр байгаа нь таагүй байна. Жилийн таван хувийн хүүтэй зээл авсан, 20 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн аль нь зээлээ төлөх магадлалтай вэ. Таван хувийн зээл авсан иргэн эргэн төлөх магадлал өндөр байна. Иймд би зээлийн өндөр хүүтэй тэмцэх ёстой юм байна гэж үзээд Зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Энэ төлөвлөгөөний дагуу хийх ёстой 20 гаруй ажил бий. Сангийн яам, Монголбанк, УИХ, Засгийн газар,  Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гээд бүгд хийх ёстой. Гэхдээ энэ дотроос хөрөнгийн зах зээл, даатгалын салбарыг хөгжүүлэхгүйгээр цаашлах боломжгүй. Яагаад зээлийн хүү өндөр байна вэ гэхээр төгрөгийн ханш суларснаас үүддэг. Үүний дараагийн хоёр дахь том шалтгаан бол санхүүгийн зах зээл хөгжөөгүй байдал юм. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл, даатгалын салбарыг хөгжүүлэхгүй хаячихсан. Энэ хоёр салбарын үүрэх ёстой ачаа банканд ирдэг. Угтаа бол даатгал, хөрөнгийн зах зээл, банк гурав чинь ижил тэнцүү тулгуур багана байх ёстой. Гэтэл хоёр хөл нь огт байхгүй, ганцхан хөлтэй догонцоод байгаа гэж ойлгох хэрэгтэй. Зээлийн хүүг бууруулна гэхээр “банк” гэж яриад байх юм. Тийм ээ 20 гаруй ажлаас 5,6 нь банкны хийх ёстой ажил мөн. Үлдсэн ажил нь даатгал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Үүнийг манай эдийн засагчид дутуу хараад байна. Том зургаа харж чадахгүй, санхүүгийн сектор гэдэг дэд бүтцээ харж чадахгүй байна. Дээрээс нь банкууд л зээлийн хүүг тогтоодог мэтээр буруутан хайхаа болих хэрэгтэй.  Хэрэв банк зээлийн хүүг тогтоодог бол Төрийн банкны захирал гарын үсэг зураад л зээлийн хүүг тогтооно биз дээ. Ингэж болохгүй болоод өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна. УИХ-ын индэр дээрээс буруутан хайхын оронд УИХ, Ерөнхий сайд, Монголбанк ажлаа хий. Монгол Улс чөлөөт зах зээлд шилжээд 30 жил өнгөрч байна. Гэтэл өнөөх чөлөөт зах зээл нь яаж ажилладаг талаар ч мэдэхгүй бие биенээ буруутгаад, юм л бол хувийн сектор, баялаг бүтээгчдээ буруутгаад суудаг гаж тогтолцоо руу орчихлоо. Иймд хүн бүр дор дороо хичээцгээе гэж хэлмээр байна.

-Монголбанк бодлогын хүүг хэвээр үлдээсэн. Энэ нь хэр оновчтой шийдвэр байсан бэ?

-Гадаад худалдааны баланс ашигтай гарсан тул валютын ханш тогтворжих байх гэж би хувьдаа хүлээж байна. Гэхдээ мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг буулгах болов уу гэсэн хүлээлт зах зээлд байсан. Гэтэл валютын ханш бага зэрэг савлаад ирэхээр бодлогын хүүг буулгаж чадахгүйд хүрч байна. Цаашид Төв банк бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүйд хүрвэл яах вэ. Дагаад зээлийн хүү өснө гэсэн үг. Зээлийн хүү гэдэг чинь валютын ханшаас хамаарна гэж би нэг жилийн өмнө томьёолсон нь одоо батлагдаж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Reader 2018-10-04 64.119.21.104

Bankiruud, sudlaachid bolon sangiin yam ni Zeeliin huug. buuruulah strategiig n sudlaad negdsen shiideld hurvel heregjuuleh shaardlagatai.\n Tolgoi n ajildag humuusee sonsoj, bolovsruulsan zuilsiig n shuuj ashiglahgui bol bid mangaraaraa , yduu buiraagaaraa duusah ni.

Хуцаа 2018-10-04 202.179.26.213

Шаампар гар вэ

ЗАХИРАЛД 2018-10-04 202.179.24.238

БҮХ ДОЛЛОР ЧИНЬ ХХБ-НД ХУРААЛТТАЙ БАЙГАА ГАНЗОРИГ МИНЬ. ОНОЛ ЯРИАД ХЭРЭГГҮЙ ЭЭ. БОДИТООР ХАР . ХХБ НЭГ ЮМ ХИЙХ ГЭЭД БАЙГАА. ЛОМБАРДНЫ ДАЙТАЙ БАНКНЫ ЗАХИРЛУУД ТЭРИЙГ ОЙЛГОХГҮЙ.

Зочин 2018-10-04 202.9.42.143

Энэ залуу муу ажиллаж байгаа. АА нэгжүүдээ боддоггүй ээ. Голомт их муудаж байгаа сурагтай.

иргэн 2018-10-04 202.126.89.84

энэ хүн юу ч ойлгодоггүй юм билээ. 2012-2016 онуудадМонгол банкны көвлөлд байхдаа 1350 байсан төгрөгийг алдаа биз дээ. тэгээд ч иймэрхүү хий хоосон цнцнрхэгчээс бодоод монгол самарч байна. Доллар одоогийн өсөлт бол илүү долоо зүйлгүй зүгээр худалдааны дайнтай холбоотой гээд гадны хэвлэл бичээд байна шүү дээ. хэл мэддэггүй мэдсэн ч ШУ хэл мэддэггүй болоод л Бат үүлтэй адил өөрөө зохиогоод ярьдаг байх

Уншигч 2018-10-04 150.129.143.171

Доллар өсч төгрөг сулрахад иргэд дотоодын аж ахуйн нэгжүүд хор хохиролыг нь нуруундаа үүрдэг. Харин уул уурхайн баялагт эзэн суусан хэдэн гэр бүл ихээр хождог юм. Тэд иргэд улс орноо дахин дахин шулдаг гэсэн үг. Энэ бол маш харгис ёс суртахуунгүй эх орны эрх ашгийн эсрэг гэмт хэрэг энэ гэмт хэргийг ардын намын толгойд байгаа дарга баян гэр бүоүүд санаатөй хийж байдаг. Тэд ямарч аргахэмжээ авахгүй "шударгаядруу" нямдорж гуай мэдэж байгаа ч бүлэглэлийн гархөл тэр ганц үг ганхийхгүй.

Зочин 2018-10-04 66.181.181.242

Төсөв мөнгөний бодлого өргөн баригдаж буй энэ цагт эдийн засагч нар энэ мэтээр дуугарах хэрэгтэй ш дээ. Түүнээс амаа үдүүлчихээд будаатай хуурган дээр очоод таг болдог байдал газар авлаа ш дээ. Монголоор дүүрэн эдийн засагчид байгаа мөртлөө бодлогын асуудлаар Ганзориг шиг санал шүүмжлэлээ МАН-аас айхгүй хэлж байгаа нь хэд билээ дээ. Өглөө төсвийн хэлэлцүүүлэгт Сангийн яаман дээр очсон үй олон эдийн засагч нарт толгой тархи байна уу, дуугараач ээ та нар.

Зочин 2018-10-04 66.181.167.26

Яг энэ сэдвээр 10 гаран жил ингэж ярилаа. Ярьсаар байгаад л доллар өссөөр 2600 хүрлээ. Дахиад ч энэ тухай зөндөө гое байдлаар эдийн засагчид, Монгол банк, Банкнууд гээд худал ярьдаг гарууд бүгд л ярина. Тэдний ярьснааар бол аль хэдийн буугаад Монгол улс супер хөгжилд хүрэх байсан. Тэд олон жилийн турш дандаа худал ярьсаар өнөөдөр 2600 доллар хүрлээ. 3000 төгрөгөнд 1 доллар хүрэх нь туйлын үнэн боллоо. Монгол улсад бүх төрлийн бараа өссөөр өдий хүрсэн дахин ч өсөх болно

Зочин 2018-10-04 66.181.189.91

Ed nar yarij, zaagad. Macr talaas n UIH, ZG, MB hiih yostoi geed bgn bishu. Hudaldaani daintI dainguu bidnees hamaarad hangalttai undur bga huu. Ehleed uih d hedn balai emo honinuud taviha bolih heregtei

Зочин 2018-10-04 64.119.18.91

HHB-nii hiij bgaa ajil yum shuu dee

аөба 2018-10-04 43.242.242.24

Төгрөгийн савалгааг барьж чадахгүй бол засгийн газар Монгол банк байгаад яадгий.

Зочин 2018-10-04 66.181.185.40

энэ нөхрийн эцсийн бодлого ард түмнийг хүүлэх. Өөр юу ч биш. худлаа хоосон хуцсан хачиг. ТА нар доллар дууссан гэж зохиомол хомсдол үүсгэн ченжүүдтэй бүлэглэн хуйвалдаж улс эх орноо хорлон сүйтгэдэг. Дэлхийд байхгүй өндөр хүү, баячуудад зориулсан өндөр хадгаламж, мөнгө угаалт гээд зөндөө юм гарна даа. ИХ сургуулийн захиралууд танай банкинд оюутны төлбөрөөр мөнгө угаадаг гэж сонссон.

Зүгээр зочин 2018-10-04 202.179.31.78

Би Ганзоригийн ярьж байгааг дэмжиж байна. Энэ хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлж, бусад субьектуудад сэдэл өгч байна шүү дээ. Манай зарим залуучууд яахаараа ингэж байдаг юм дээ. Зээлийн хүүг бууруулах асуудлыг гаргаж тавьсан. Одоо УИХ, ЗГ ажлаа хиймээр байна. Хөрөнгийн зах зээл дээр ААН-үүд шинээр IPO хийх явдал нэмэгдэж байна. Даатгалын салбарынхан мөн адал шинээр IPO хийж нээлттэй компани болохын зэрэгцээ санхүүгийн чадавхиа нэмэгдүүлж байна. Энийг дээрх сэдлийн нэг хэсэг гэж ойлгож байна.

Ф 2018-10-04 202.21.96.212

СПЕКУЛЯЦИ ГЭДЭГ ЗАХ ЗЭЭЛД БАЙДАГ, БАЙХ Ч ЁСТОЙ ҮЗЭГДЭЛ. СПЕКУЛЯЦИЙГ ХОРИГЛОНО ГЭВЭЛ МУЙХАРЛАЛ. ХАРИН СПЕКУЛЯЦИ ИХ БАЙХАД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮЧИН ЗҮЙЛИЙГ НЬ ОЛЖ АРИЛГАХ ХЭРЭГТЭЙ. ТЭР ХҮЧИН ЗҮЙЛЭЭ МОНГОЛ БАНК, САНГИЙН ЯАМ НЬ ОЛЖ ХАРАХГҮЙ, ЭСВЭЛ ОЛЖ ХАРСАН Ч ШИЙДЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙХ ШИГ БАЙНА. ХАНШ 2000-ААС 2600 БОЛСОН НЬ ОДООГИЙН ЭНЭ САНГИЙН ЯАМ, МОНГОЛ БАНКНЫ БОДЛОГЫН АЛДААНААС Л БОЛСОН.

Зочин 2018-10-04 202.170.68.162

СПЕКУЛЯЦИ ГЭДЭГ ЗАХ ЗЭЭЛД БАЙДАГ, БАЙХ Ч ЁСТОЙ ҮЗЭГДЭЛ. СПЕКУЛЯЦИЙГ ХОРИГЛОНО ГЭВЭЛ МУЙХАРЛАЛ. ХАРИН СПЕКУЛЯЦИ ИХ БАЙХАД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮЧИН ЗҮЙЛИЙГ НЬ ОЛЖ АРИЛГАХ ХЭРЭГТЭЙ. ТЭР ХҮЧИН ЗҮЙЛЭЭ МОНГОЛ БАНК, САНГИЙН ЯАМ НЬ ОЛЖ ХАРАХГҮЙ, ЭСВЭЛ ОЛЖ ХАРСАН Ч ШИЙДЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙХ ШИГ БАЙНА. ХАНШ 2000-ААС 2600 БОЛСОН НЬ ОДООГИЙН ЭНЭ САНГИЙН ЯАМ, МОНГОЛ БАНКНЫ БОДЛОГЫН АЛДААНААС Л БОЛСОН.

Уншигч 2018-10-04 150.129.143.171

Хэдэн баячуудын тоглоом ш дээ. Уул уурхайгаа дээрэмдэж гадагш гаргаад хэдэн доллар оруулж ирмэгцээ төгрөгийг санаатай унагаахаар нөгөө хэдэн доллар нь ахиу тоотой төгрөг болмогц үл хөдлөх хөрөнгө болгоод үнэтэй машин унаа болгоод тансаг байр байшин болгож авах тоглоом явж байгааг хэн ч мэдэж байгаа ч эрх баригчид албаар ингэж байгаа учраас хэн ч юу ч хийхгүй шдээ. Энэ уг нь засаг төртэй улсад бол эх орны эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа юм л даа.

zochin 2018-10-04 103.212.119.147

asyyh hunee mun olj dee.

Bi Bi Bi 2018-10-04 103.11.195.2

Manai khun ch zutgeed l baigaa yumdaa ug ni. Gekhdee doorh zarim neg huntei sanal neg baina, het Bi Bi gej Bi-n uvchin buu tuschihaasai daa.

Bagi 2018-10-04 202.126.89.222

MONGOLD TSUNH BARISAN BANDI NAR YRIHAS HIJ CHADAH YMGUI

Irgen 2018-10-04 202.21.96.212

Neg l ih BI BI BI gej yarisan hyn bolj...Bidgyigeer BI orshin togtnoh yamar ch bolomjgyi um shyy...Hamaagyi nisej baij changa oichiv!

Zochin 2018-10-04 103.229.122.187

Сэтгэдэл устгахгүй шүү

Зочин 2018-10-04 103.229.122.187

Засгийн газар, Монгол банк зориудаар ханш өсгөж зөрүүгээр нь цалин нэмсэн болж шоу хийж байгаагаас долларын ханш өсөж бна. Урьд байхгүй валютын нөөцтэй гээд л цээжээ дэлдээд байж ард түмнийхээ амьдралыг ингэж доройтуулж болохгүй дээ.\nХанш тогтвортой байх нь маш чухал.\nИнгэж төгрөгийг үнэгүйдүүлж түр амь аргацаасны хор уршиг маш хүндээр эргээд тусна гэдгийг урьдчилж харахгүй бол дараа ...

Yuu 2018-10-04 103.229.120.30

Iim mudak yaj bank udirdaj bna??????

1111111 2018-10-04 202.126.89.220

Энэ хун арай банкир болох болоогуй байдээ. Юмыг Макро тувшинд харах хэрэгтэй гэчихээд оороо микро юм яриад байх юм. Доллараар толбор хийдэг хэсэгт: ЗГ -ороо толох гэж, нефтийнхэн - бензинээ авах гэж, бусад импротлогчид гэж 3 хэсэгт булэглэж болно. Уунээс 90 орчим хувийг эхний хоер худалдан авдаг зах зээлд спекуляци бол байх л узэгдэл. Сорос болон бусад тэрбумтангууд ингэж л баяждаг. Манай ЗЗ-г жижиг болхоор л тоохгуй бгаа ч хятадын дурын нэг саятан л самарчих боломжтой... Зургийг томоор хар!?

Чулуун 2018-10-04 202.126.89.214

Макро эдийн засгийн түвшинд ярьж байна

Зочин 2018-10-04 202.131.245.226

Цөөхөн эрүүлээр сэтгэдэг хүмүүсийн нэг дээ

Зочин 2018-10-04 182.160.1.186

Төв банк нь өөрөө өсгөөд байхад яагаад хүлээлтээс болсон гэж байгаа юм бол?

Зочин 2018-10-04 46.218.99.78

Mergejliin Banker hun BISH baina. Jijig gar

Хөрөнгийн зах 2018-10-04 202.126.89.222

Аа Та харин банкир уу. Тэгээд зээлийн хүүг яаж бууруулах гэж байна

111111 2018-10-04 202.126.89.220

Банкир хунд зээлийн хуу ондор байх нь ашигтай учир бууруулах талаар асуух ч хэрэггуй ш дээ... хэхэ

Bi 2018-10-04 66.181.189.91

Bankir hund zeel, hadgalamjiin huunii zuruu l heregtei bdgima. Mongoliin bankuudin ene zuruu usa ntrtei adil 3-4% bdg yum.\n\nZeeliin huu undur bol zeel tulugduhgui bh ersdel usdug yum.

Зочин 2018-10-04 202.126.89.220

Банкир хунд зээлийн хуу ондор байх нь ашигтай учир бууруулах талаар асуух ч хэрэггуй ш дээ... хэхэ

Ggh 2018-10-04 103.229.120.30

Yag unen, huuhded anhan shatnii hicheel zaaj bga yum u gemeer yum yarih yum da

Bi 2018-10-04 66.181.189.91

Anhan shatniihas ch umnuh hicheel n heregtei bnda ene har massd kk