Д.Сумъяабазар: Тавантолгойн IPO-г Хонконг, Нью-Йоркийн биржүүдэд гаргана

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: Тавантолгойн IPO-г Хонконг, Нью-Йоркийн биржүүдэд гаргана

Д.Сумъяабазар: Тавантолгойн IPO-г Хонконг, Нью-Йоркийн биржүүдэд гаргана

Засгийн газар өнөөдөр /2018.10.03/  хуралдаж, 30 гаруй асуудлыг хэлэлцсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Тус хуралдаанаар Тавантолгойн ордод IPO гаргах хөрөнгийн биржийг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн юм.

УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР:

-Засгийн газрын хуралдаанаар стратегийн чухал 16 орд газрын хил заагийг шинэчлэн тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, дэмжүүллээ. Мөн Тавантолгойн ордын IPO-г олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахаар болсон бөгөөд Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржүүдийг сонгож, судалснаа Засгийн газарт танилцуулсан. Засгийн газар ч гэсэн энэ асуудлыг дэмжсэн.  Хонконгийн хөрөнгийн бирж нь цагийн бүсчлэл нэг, Азийн бүс нутаг гэх мэт  олон давуу талтай. Нью-Йоркийн хөрөнгийн бирж бол дэлхийн санхүүгийн төв учраас бид хөрөнгийн бирж сонгохдоо нэг биш хоёр сонголт оруулж, хуралдаанаар дэмжлээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн бүлэг ордын IPO-г Нью-Йорк, Хонконгийн биржүүдэд гаргана гэсэн үг. Цаашид биржүүдтэй уулзах, тухайн бүс нутагт хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулагч банкуудтай холбоо тогтоогоод явна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж