Энэ оны эхний хагас жилийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан нийт 539 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 51 ББСБ-ын бүртгэлд энэ оны гуравдугаар улиралд Хорооны даргын тушаалаар өөрчлөлт оруулсны 18 нь хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн байна.
Мөн есөн байгууллага шинээр салбар байгуулж, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлсэн бол гурав нь оноосон нэрээ сольж, бусад нь хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, бүтэцдээ өөрчлөлт оруулжээ.
Эх сурвалж: СЗХ
Холбоотой мэдээ