Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох багт сэлгээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөх-ДАШТ 2018

Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох багт сэлгээ хийлээ

Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох багт сэлгээ хийлээ

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод эхлэхэд 16 хоногийн хугацаа үлдлээ. Тодруулбал, аравдугаар сарын 20-28-ны өдрүүдэд чөлөөт бөхийн тамирчид Унгарт цугларах юм.  Гэвч Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод байна. Учир нь өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон Азийн спортын 18-р наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд түрүүлсэн гавьяат тамирчин П.Орхоноос хориотой бодис илэрсэн тул аваргын алтан медалийг нь хүчингүй болгосныг Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн. Тиймээс П.Орхон энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж, жинд нь Э.Гантуяа оролцохоор болсон байна.

Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Унгарыг зорихоор болжээ. Гэхдээ С.Батцэцэг жин өгсөн 68 кг-ын жинд барилдах бол энэ жинд барилдахаар сонгон шалгаруулалтын тэмцээнээс эрхээ аваад байсан Ш.Түмэнцэцэг бэртлийн улмаас гэртээ үлдэхээр болсон байна.

Дараах тамирчид, чөлөөт бөхийн ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ хийж байгаа юм байна. Монголын баг тамирчид энэ сарын 16-ны өдөр Унгарыг зорино.

ЭМЭГТЭЙ: 

  • 50 кг: Э.Нарангэрэл (Хангарьд) 
  • 53 кг: Э.Сумъяа (Хилчин) 
  • 55 кг: Э.Даваачимэг (Хилчин) 
  • 57 кг: А.Батцэцэг (Хасу-Мегастарс)
  • 59 кг:  Б.Шоовдор (Хасу-Мегастарс) 
  • 62 кг: Э.Гантуяа (Хилчин) (Энэ жинд өрсөлдөх эрхийг П.Орхон С.Батцэцэгийг сорилго тэмцээнд ялж эрхээ баталгаажуулаад байсан юм.)
  • 68 кг: С.Батцэцэг (Хилчин) (Энэ жинд өрсөлдөх эрхээ авсан Ш.Түмэнцэцэг Азийн наадмаас мөнгөн медаль аваад байсан ч түүний оронд С.Батцэцэгийг явуулахаар болсон байна.)
  • 72 кг: О.Насанбурмаа (Женко)
  • 76 кг: Г.Наранчимэг (Хилчин) тус тус ДАШТ-д барилдахаар болжээ.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж