БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын дэд даргатай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын дэд даргатай уулзлаа

БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын дэд даргатай уулзлаа

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын дэд дарга Ким Вончан тэргүүтэй албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уулзалтын үеэр 1995 оноос хойш үргэлжилж буй хоёр хотын хамтын ажиллагааг дурьдаж цаашид улам хөгжүүлэх зорилготой байгаагаа илэрхийлэхийн сацуу ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, сургалтын чанарын өнөөгийн байдлыг ярилцлаа. Мөн өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий боловсролын салбарт яаралтай тулгамдаж буй сургуулийн барилга байгууламжийн шинэчлэлт, өргөтгөлийн ажлуудыг явуулж байгаагаа дурдаад Сөүл хотын Боловсролын газартай хамтран мэргэжлийн сургалт, семинар зохион байгуулах, арга зүйн зөвлөмж авах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийллээ.

БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын дэд дарга Ким Вончан хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд боловсролын салбарт хийгдэж буй ажлуудыг цаашид дэмжиж өргөжүүлэн ажиллах тухайгаа илэрхийлээд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн барилгын шинэчлэлт, өргөтгөлийн ажилд арга зүйн зөвлөмж өгөх, сургалтын чанарыг сайжруулах тал дээр сургалт семинар зохион байгуулах тухай ажлын саналыг өөрийн Бодлогын газартаа дамжуулахаар боллоо. Түүнчлэн тэрээр Улаанбаатар хоттой хамтран Боловсролын Олон Улсын симпозиум зохион байгуулах хүсэлтэй байгаагаа дуулгалаа.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж