“Маш нууц-3” киноны зураг авалт эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

“Маш нууц-3” киноны зураг авалт эхлээгүй байна

“Маш нууц-3” киноны зураг авалт эхлээгүй байна

Эх орон, газар шорооны үнэ цэнийг мэдрүүлснээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авсан  “Фантастик” продакшны бүтээл “Байтаг богд” кино "Академи Авардс -2018” наадмын шилдгээр тодорсон билээ. Тус продакшны уран бүтээлчид эл арга хэмжээнд оролцсоныхоо дараа л шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орох тухай “Байтаг богд” киноны найруулагчаар ажилласан гавьяат жүжигчин О.Бат-Өлзий хэлж байв. Түүнтэй утсаар холбогдож, тодруулахад тэрбээр “Маш нууц-3 киноны зураг авалт  одоогоор эхлээгүй. Зураг авалтын тухайд “Фантастик” продакшны залуус телевизийн олон ангит кинонд  ажиллаж байгаа. Миний хувьд уран бүтээл дээр ажиллаагүй амарч байна” гэв.

“Фантастик” продакшны “Маш нууц” кино 2015 онд үзэгчдийн хүртээл болсон бол “Маш нууц-2” буюу “Байтаг богд” энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийж шуугиан тарьсан юм.

Эх орны эрэлхэг хилчдийн гэгээн дурсгалд зориулсан уг киноны 10 баатрын дүрийг жүжигчин Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Э.Мөнхбат, Б.Батсайхан, Т.Төгөлдөр, Э.Алдар, Э.Баярмагнай, Э.Содбаяр нар бүтээсэн. Мөн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, гавьяат жүжигчин Г.Золбоот, Б.Тамир, Ц.Алдармаа, Ц.Цэлмүүн, М.Баярбат нарын уран бүтээлчид тоглосон билээ.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж