Бүртгэлтэй компаниудын санхүүгийн тайланг англи хэл дээр байршууллаа | News.MN

Бүртгэлтэй компаниудын санхүүгийн тайланг англи хэл дээр байршууллаа

Бүртгэлтэй компаниудын санхүүгийн тайланг англи хэл дээр байршууллаа

Бүртгэлтэй компаниудын санхүүгийн тайланг англи хэл дээр байршууллаа

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь үнэт цаасны зах зээлд оролцогч олон улсын хөрөнгө оруулагчдад тэнцвэртэй мэдээлэл хүргэх зорилгоор өөрийн цахим хуудсаар дамжуулан зах зээлийн үйл явдлын болон өдөр тутмын арилжааны мэдээ, мэдээллийг Англи хэл дээр тогтмол бэлтгэн хүргэхээс гадна олон улсын санхүүгийн мэдээ, мэдээллийн Блүүмберг болон бусад терминалуудаар дамжуулан арилжааны мэдээлэл, компаниудын санхүүгийн тайлан, шийдвэр зэргийг олон улсын хөрөнгө оруулагчдад хүргэдэг билээ.

Үнэт цаасны зах зээлд хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор МХБ-д бүртгэлтэй компаниудын санхүүгийн тайланг Англи хэл дээр хөрвүүлэх ажлыг анх удаа хийж гүйцэтгэн, нийт 174 хувьцаат компанийн 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг цахим хуудсандаа байршуулаад байна.

Бүртгэлтэй компаниудын Англи хэл дээрх санхүүгийн тайланг эндээс үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж