"Фэйсбүүк" компанийн инстаграм фото зургийн сошиал сүлжээнд дэлхийн олон улс орнуудын хэрэглэгчид нэвтэрч чадахгүй байгаа тухай мэдээлжээ. Хэрэглэгчид твиттер дээр инстаграм ажиллахгүй байна гэж жиргэжээ. Одоогийн байдлаар энэхүү #Instragramdown твиттер сайтнаа тренд болж буй.
DownDetector сайтад мэдээлснээр одоогийн байдлаар Өмнөд Америк, Европ, Австрали, Энэтхэг болон Сингапур зэрэг орнуудаас инстаграмд хандаж болохгүй байгаа аж. Үүнд хэрэглэгчид бухимдаж санал бодлоо илэрхийлж байна.
Өнгөрсөн долоо хоногт инстаграм аппликейшнийг үндэслэгчид болох Кевин Систром болон Майк Кригер нар албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тэгвэл өчигдөр/2018.10.02/ Адам Моссери албан үүргийг нь үргэлжлүүлэхээр томилогджээ.
Сард нэг тэрбум гаруй тогтмол хэрэглэгчидтэй инстаграм аппликейшнийг хүн бүхэн өргөн дэлгэр ашигладаг болсон. Одоогийн байдлаар уг саатлын талаар албан мэдэгдэл "Фэйсбүүк" компанийн зүгээс гаргаагүй байна.
ЭХ СУРВАЛЖ: YAHOO
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ