Улирлын өмнө: Сан-Хосе Шаркс баг

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Сан-Хосе Шаркс баг

Улирлын өмнө: Сан-Хосе Шаркс баг

Нэгдсэн Улсын баруун эргийн Калифорни мужийн Сан-Хосе хотын ҮХЛ дэх төлөөлөл Сан-Хосе Шаркс баг бол хүчирхэг боловч азгүй баг. Тэд 1991 онд байгуулагдснаас хойш ердөө 6 удаа л плэй-оффын гадна үлдсэн байсан бөгөөд плэй-оффын байнгын төлөөлөгч гэж хэлэхэд буруудахгүй болов уу? Гэсэн хэдий ч Сан-Хосе Шаркс багт стэнлийн цом очих тун дургүй байна. Одоогоос 3 жилийн өмнө анх удаагаа бүсийн аварга болж стэнлийн цомын шигшээд шалгарсан ч Питтсбург Пингвинс багт 4-2 харьцаатай харамсалтайгаар хожигдсон байдаг. Энэ бол тухайн үед Сан-Хосе Шаркс багт хүчин зүтгэж байсан багийн бэлэг тэмдэг болсон П.Марлогийн стэнлийн цомын төлөө сүүлийн боломж байсан. П.Марло, Ж.Павелский, Ж.Торнтон, Л.Кутюре, Б.Бёрнс, Ж.Браун гээд байрлал бүртээ шилдгүүдтэй байсан ч стэнлийн цом хүртэж чадаагүй. Ямартаа ч энэ жил дахиад нэг удаа П.ДеБур дасгалжуулагч стэнлийн цомын төлөө дайралт хийх нь дамжиггүй юм. Сан-Хосе Шаркс багийг огтхон ч тооцооноос гадна үлдээж болохгүй.

  • Багаас явсан тоглогчид: хамгаалагч Д.ДеМело, К.Тиерней хоюулаа Оттава Сенаторс руу, Э.Фер Миннесота Уайлд руу, Я.Хансен ТХЛ-н ЦСКА Москва руу, П.Мартин чөлөөт агент болж баггүй байгаа
  • Багт ирсэн тоглогчид: хамгаалагч Э.Карлссон Оттава Сенаторсоос

Сан-Хосе Шаркс баг энэ зун олон солилцоо хийгээгүй ч чанартай ганц солилцоо хийсэн нь Оттава Сенаторс багийн ахлагч, лигийн шилдэг хамгаалагч Э.Карлссоныг багтаа авчирсан явдал байсан юм. Э.Карлссоныг Ф.Перрон хэмээх залуу тоглогчтой хамт аваад зөрүүлээд 4 тоглогч, 2019, 2010 оны драфтын эрхүүдтэй хамт Оттава Сенаторс багт өгсөн. Үүнээс гадна Аризона, Монерал багуудтай драфтын эрхийн солилцоог хийсэн. Харин чөлөөт агентын зах зээл дээр төдийлөн идэвхтэй байгаагүй юм. Лигийн 2 удаагийн шилдэг хамгаалагч, 5 удаагийн бүх-одод тоглогч Э.Карлссон ирсэн нь Сан-Хосе Шаркс багийн хамгаалалтыг үлэмж ихээр хүчирхэгжүүлнэ. Харин түүнийг Б.Бёрнстой хамт эхний лайнд гаргах уу? эсвэл II лайнд гарах уу гэдэг нь дасгалжуулагчийн шийдэх асуудал. Ямартаа ч повер-плэй тоглолтонд Ж.Павелский, Ж.Торнтон, Л.Кутюре, Б.Бёрнс болон Э.Карлссон гэсэн маш хүчирхэг тавттай болж байна. Сан-Хосе Шаркс баг энэ улиралд хамгаалалтандаа маш ихээр анхаарч байгаа нь харагдаж байна. Энэ улирал өнгөрсөн улирлынх шигээ довтлогч нар нь ажлаа хангалтгүй хийвэл бас л асуудалтай. Өнгөрсөн улиралд хамгаалагч Б.Бёрнс багаа оноо авалтаар тэргүүлсэн бол багийн ахлагч Ж.Павелский 66 оноотой дэд байранд бичигдсэн бөгөөд ердөө 22 гоолыг нэр дээрээ бүртгүүлсэн нь урд шугамны тоглогч, багийн лидерийн хувьд хангалтгүй үзүүлэлт юм. Харин Л.Кутюрын хувьд карьерынхаа хамгийн олон буюу 34 гоолыг өнгөрсөн улиралд оруулсан.

ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ ТОГЛОГЧИД:

I ЛАЙН

Т.Майер – Ж.Торнтон – Ж.Павелский

Ж.Райан – Б.Бёрнс

II ЛАЙН

Т.Хертл – Л.Кутюре – К.Лабанч

М.Власич – Э.Карлссон

III ЛАЙН:

Э.Кэйн – А.Суомела – Ж.Донской

Б.Диллон – Ж.Браун

Энэ улиралд Е.Кэйн хэмээх залуу зүгээр ч нэг өндөр үнэтэй гэрээ хийгээгүй гэдгээ харуулах ёстой. Сан-Хосе Шаркс түүнийг өнгөрсөн өвлийн солилцооны цонх хаагдах өдөр Баффало Сейбрес багаас авчирч байсан бөгөөд багаас хамгийн өндөр буюу 9 сая ам.долларын цалинг энэ улирал авна. Түүнийг ирээдүйд багийн хамгийн шилдэг зүүн жигүүрийн довтлогч болно гэж үзэж байгаа. Өнөөгийн Сан-Хосе Шаркс багийн түлхүүр тоглогчид 30-аас дээш насных тул бага зэрэг хурд удааширч байгаа болов уу? Гэсэн хэдий ч ойрын 1-2 жилдээ стэнлийн цомын төлөөх гол өрсөлдөгчид байсаар байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж