Нефть 47 доллараас унав

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Фото: Andy Buchanan / AFP

АНУ-ын түлшний нөөц нэмэгдсэн сургаар дэлхийн нефтийн үнэ сүүлийн 5,5 жилийн дотор  хамгийн бага хэмжээнд хүрлээ. Энэ тухай мягмар гаригт Bloomberg агентлаг мэдээлэв.

Brent маркийн нефтийн үнэ 1,5 хувиар бууран баррель нь  46,72 доллараар зарагджээ.  WTI маркийн баррель арилжааны явцад 1,39 хувиар үнээ буулган 45,43 доллараар арилжаалагдсан нь 2009 оны гуравдугаар сарынхаас  хамгийн доогуур үзүүлэлт юм.

АНУ-ын нефтийн нөөц нь 1,75 сая баррелиар нэмэгдэнэ мөн Арабын нэгдсэн эмират олборлолтоо нэмнэ гэсэн хүлээлтийн дор нефтийн үнэ буулаа. Нэгдүгээр сарын 12-нд Goldman Sachs банк нефтийн үнийн ойрын саруудын дүгнэлтээ гаргасан байв. Банкны мэдээгээр, ойрын гурван сарын дотор баррель WTI  41 доллараар, Brent — 42 доллараар  зарагдах ажээ.

Дэлхийн банк энэ жил нефтийн хамгийн доод үнийн жил гэж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж