Ахмад эрдэмтдийн зөвлөл үйл ажиллагаа явуулах танхимтай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Ахмад эрдэмтдийн зөвлөл үйл ажиллагаа явуулах танхимтай боллоо

Ахмад эрдэмтдийн зөвлөл үйл ажиллагаа явуулах танхимтай боллоо

Шинжлэх ухааны академийн ахмадын зөвлөл үйл ажиллагаа явуулах шинэ танхимтай боллоо. Академийн хүрээнд 1990 он гарсаар ахмадын нэгдсэн зөвлөлгүй ажиллаж ирсэн бөгөөд  өнгөрсөн жил шинээр тус зөвлөл байгуулагджээ. Энэ жилийн ахмадын баярыг тохиолдуулан ШУА-ийн Физик технологийн хүрээлэн дээр байрлах тус танхимыг нээж байгаа нь “Залуу үе ахмадуудтайгаа ойр байж, ахмад  эрдэмтдийнхээ мэдлэг туршлага, оюуныг  өвлөн авч үлдэх боломжийг бүрдүүлж өгч байна. Монголчууд Эзэн Чингэсийн үеэсээ ахмад, мэргэдийнхээ үгийг сонсч, түүн  дээр тулгуурлаж улс орон хөгжиж ирсэн.  Манай академийн орчинд дандаа эрдэмтэд байдаг  учраас энэ тал дээр дэмжлэг болж ажиллана гэж найдаж байна.  Цаашдаа энэ өрөөнд  эрдэм номын ажил өрнөж, ахмадууд саналаа солилцдог,  төсөл, хөтөлбөр дээр сууж ажиллах бүрэн боломж нээгдэж байна” хэмээн Ахмадын зөвлөлийн дарга Ш.Чунаг ярьлаа.

Мөн танхимын нээлтийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “ШУА-ийн ахмадын зөвлөл өөрийн гэсэн ажлын байртай болж байгаад баяр хүргэе.  Академийн ахмадуудын тоо одоо ажиллаж байгаа ажилтнуудынхаа 90 орчим хувьтай тэнцдэг.  Манай байгууллага бусдаас арай өөр хандлагатай. Эрдэмтэй чадалтай ахмадуудаа  хүрээлэнгүүд одоо хүртэл ажилллуулдаг.  Харамсалтай нь 2017 онд  гарсан УИХ-ын 29-р тогтоолтой холбоотойгоор  олон ахмадууд нэгэн зэрэг тэтгэвэртээ суусан. Хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилтны бүтэцийг аваад үзэхэд залуучууд зонхилсон, дунд үе цөөхөн, ахмад үе гэж байхгүй шахам болсон. Дундаж наслалт 37 байна.  Тэднийг удирдаж залж явах ахмад үеийнхэн байх хэрэгтэй гэж үзэж байгаа учраас хүрээлэнгүүд ахмадуудаас хэрэгтэй шаардлагатай улсаа авч ажиллах хэрэгтэй.  Өнөөдөр ахмадуудын өмнө тавигдаж байгаа асуудал, ахмадуудад хандах хандлага дэлхий  нийтээрээ өөр болж байна. Ахмад үе гээд зүгээр суугаад байдаг хандлага бүр мөсөн өөрчлөгдсөн. Хөгжилтэй орнууд насан туршийн боловсрол гэж ахмадуудад боловсрол олгодог систем бий болсон. Насан туршид  нь идэвхитэй амьдруулах ийм хөтөлбөр хэрэгжиж байна.  Манайд хэрэгжих бүрэн боломжтой. Манай академийн ахмадын зөвлөл санаачлаад ахмадуудыг идэвхитэй амьдрахыг уриалсан хөтөлбөр гаргавал  академи дэмжиж ажиллана. Жишээ нь ОХУ-д гэхэд ахмадын хөтөлбөрт 86 нас хүртэл хүмүүсийг хамруулдаг. Тэд  өөр өөрийнхөө дүүрэгт төв байгуулж дасгал хөдөлгөөн хийхээс гадна нийгмийг  соён гэгээрүүлэх  ажил хийж байна. ЕБС-иуд, цэцэрлэгүүдээр  явж  хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэгийг түгээж байна. Иймэрхүү ажилд ахмадуудаа идэвхийлэн оролцохыг хүсч байна”  гэсэн юм.

Ахмад эрдэмтдийн бөөм болсон,  том оюуны хүч төвлөрсөн энэхүү  байгууллага нь цаашдаа Монголын ахмадын холбоотой хамтраад  нийгмийн сайн сайхны төлөө олон сайн үйлс хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж