Iphone утсанд 70 шинэ эможи нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Iphone утсанд 70 шинэ эможи нэмэгдэнэ

Iphone утсанд 70 шинэ эможи нэмэгдэнэ

Цахим сүлжээ хүмүүсийн амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон өнөө үед хүмүүс эможи буюу цахим тэмдэгтүүдийг ашиглан өөрийн сэтгэл хөдлөлөө сонирхолтой байдлаар илэрхийлэх боломж бүрдсэн. Зарим үед олон өгүүлбэр бичихээс илүүтэйгээр эможигоор өөрийн хэлэх гэсэн санаагаа илэрхийлэх нь хурдан бөгөөд тодорхой байдаг гэж цахим сүлжээ хэрэглэгчид үздэг. Тэгвэл Apple компаниас Ipad болон Iphone утас хэрэглэгчдэд зориулан 70 шинэ эможиг энэ сарын сүүлээр нэмэхээр болсноо мэдэгджээ. Харин үйлдлийн системээ шинэчилж IOS 12.1 болгосон хэрэглэгчид ирэх Мягмар гаригаас эхлэн шинэ эможиг ашиглаж болох юм байна. Шумуул, дугуй талх, элбэнх, уулын гутал, луужин, давс, Азийн орнуудын баяраар гэр бүлдээ илгээдэг улаан ууттай бэлэг, тэмээн гөрөөс гэх мэт сонирхолтой эможийг та тун удахгүй ашиглаж эхлэх нь. Долдугаар сард болсон дэлхийн эможийн өдрөөр халзан толгойтой эрэгтэй, аяган бялуу, хавч, супер баатруудын эможиг нэмж байжээ. Дэлхийн эможийн стандартыг хянадаг ашгийн бус байгууллага болох Юникод консорциум хамгийн сүүлд хоёрдугаар сард шинэчилсэн жагсаалтыг гаргасан байна.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж