Кадр: видео YouTube
Шведийн телевизийн хөгжмийн нэвтрүүлэгийн хүүхдэд зориулсан бэлэг эрхтний тухай видео клип долоо хоногийн турш интернэтэд хит байлаа гэж The Metro мэдээлэв. Энэ жилийн нэгдүгээр сарын 5-нд гарч ирснээсээ хойш Youtube-д уг клипийг 900 мянган хүн үзжээ.
Бэлэг эрхтний хэлбэртэй дуулж бүжиглэж байгаа дүрс бүхий хүүхэлдэйн клипийг боловсролын зорилгоор хүүхдийн Bacillakuten нэвтрүүлэгт үзүүлжээ. Хүүхдүүдэд ойлгомжтой болохын тулд эр бэлэг эрхтэнг Снипп, эм эрхтэнг нь Снопп гэж нэрлэжээ. Ролик нь насанд хүрэгчдийн зүгээс зөрөлдөөнтэй санал гаргасан учир Bacillakuten уг видеоны тайлбарыг Youtube-ээс авсан байлаа. Гэхдээ амжаад интернэт-юзерүүд клипийн тайлбараа хийцгээжээ. Видеоны дор орсон сэтгэгдэл ихээхэн сөрөг байсан учир зарим тоймчид байдаг юмыг үзүүлсэн гээд зохиогч нарт нь баяр хүргэсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР