Майк Помпео Хойд Солонгост айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Майк Помпео Хойд Солонгост айлчилна

Майк Помпео Хойд Солонгост айлчилна

АНУ-ын төрийн нарийн бичиг Майк Помпео ирэх Даваа гаригт /2018.10.07/ Хойд Солонгосын эрх баригчидтай Пеньянд уулзахаар болжээ. Гэхдээ үүнээс өмнө тэрбээр аравдугаар сарын сарын 6-8-ны хооронд Япон, Өмнөд Солонгос, БНХАУ-аар айлчлах аж.

Энэхүү богино хугацааны айлчлалаар АНУ-ын төрийн нарийн бичиг Майк Помпео Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ, гадаад харилцааны сайд Таро Коно нартай Токио хотод мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон гадаад харилцааны сайд Кан Күин-Ва нартай Сөүл хотод уулзаж Хойд Солонгос, гурван талт хэлэлцээр болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх ажээ.

“Төрийн нарийн бичиг жил хүрэхгүй хугацаанд Хойд Солонгост дөрөв дэх удаагаа айлчлах гэж байна. Хойд Солонгостой яригдаж буй хэлэлцээр нааштай байгаагийн шинж. Мэдээж хэрэг бид ч гэсэн энэхүү уулзалтад ач холбогдол өгч байгаа” хэмээн Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Хеатер Наурт мэдэгджээ.

Майк Помпео Хойд Солонгосын эрх баригчидтай  Пеньянд  уулзахаар болсон зорилго нь ерөнхийлөгч Дональд Трамп болон Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалтыг товлох, цөмийн зэвсэггүй болгох хөтөлбөрийн тухай  хэлэлцэх  үүрэгтэйгээр томилогдсон байна.

Саяхан Хойд Солонгос АНУ-д сануулга өгсөн нь нөхцөл байдлыг хүндрүүлж болзошгүй нөхцөл үүсгэсэн. Тиймээс АНУ-ын зүгээс Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа талаар олон улсын ажиглагчид дүгнэж буй. Учир нь, есдүгээр сард болж өнгөрсөн хоёр Солонгосын уулзалт маш эерэг үр дүнд хүргэсэн бөгөөд НҮБ-ын ерөнхий чуулганаар АНУ, Өмнөд Солонгосын тэргүүтнүүд Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй мөн нээлттэй болгох тал дээр хамтран ажиллах болсноо мэдэгдсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж