Пауэрлифтингийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээн өчигдөр Улаанбаатар хотод нээлтээ хийлээ. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулж байгаа тус тэмцээнд 23 орны баг тамирчид өрсөлдөж байна. Holiday Inn зочид буудлын танхимд болж байгаа ДАШТ-ий медальтнууд эхнээсээ тодорч эхэллээ.
Мастеруудын ДАШТ-д гадаадын тамирчдаас гадна дасгалжуулагч, албаны гээд нийт 331 хүн манай улсад хүрэлцэн ирсэн байна. Зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас 27 тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр эхний медалийн эзэн тодорчээ.
МУБИС-ийн БТС-ийн ахмад багш Ж.Баасандамба 70-аас дээш насны 66 кг-ийн ангилалд өрсөлдөж, нийлбэрээр 300 кг-ыг өргөн энэ төрлөөс дөрвөн алтан медаль хүртсэн байна. Тэрбээр 75 насандаа мастеруудын дэлхийн аварга боллоо.
Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа пауэрлифтингийн спортоор хичээллэгсдийн тоо эрс нэмэгджээ. Манай тамирчид 20 гаруй медалийг ДАШТ, залуучуудын ДАШТ, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртээд байна.
ОУХМ Батаагийн Чимэдцэрэн ДАШТ-ий хэрэглэлтэй төрөлд рекорд тогтоож, дэлхийн аварга болсон бол “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэрэглэлгүй төрөлд хэвтээ шахалтаар дэлхийн аварга болж, мөн дэлхийн рекорд тогтоогоод байна.
Пауэрлифтинг нь штангтай суулт, хэвтээ түлхэлт, газраас штангтай таталт гэсэн 3 төрөл байдаг. Хүний үндсэн гол хүчний 3 төрөл дээр тулгуурласан спортын төрөл юм. Пауэрлифтинг нь дотроо хэрэглэлтэй, хэрэглэлгүй гэсэн төрөлтөй. Хэрэглэлтэй нь хүнд жингийн буюу даацын штангийг авахын тулд зориулагдсан хамгаалалтын буюу бэртэл гэмтлээс хамгаалсан цамцтай, суултын трико эдгээр хувцас нь тамирчин хүнийг бэртэл гэмтлээс хамгаалдаг.
ОУХМ Батаагийн Чимэдцэрэн ДАШТ-ий хэрэглэлтэй төрөлд рекорд тогтоож, дэлхийн аварга болсон. Мөн "Рио 2016" паралимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэрэглэлгүй төрөлд хэвтээ шахалтаар ДАШТ-ээс хоёр алтан медаль хүртсэн бөгөөд мөн хоёр ч рекорд тогтоосон. Түүний хувьд энэ сард Индонезид болох Пара Азийн III наадамд өрсөлдөх юм.
Пауэрлифтингийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээн энэ сарын 6-ны өдөр өндөрлөнө.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ