Ж.Мөнхбат: Р.Бурмаагийн хуулийн цоорхой

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: Р.Бурмаагийн хуулийн цоорхой

Ж.Мөнхбат: Р.Бурмаагийн хуулийн цоорхой

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаагаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлт буюу нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн байнгын хорооны гишүүд үзэв. Уг асуудлыг маргааш /2018.10.04/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:

-Гомдол гаргасан иргэдийн асуудлыг Сонгуулийн тухай хуулиас харахад “сонгуулийн жил” гэж заасан байдаг. Сонгуулийн жил гэдэг чинь дөрвөн жилийн циклтэй байдаг. Тэгэхээр нөхөн сонгууль нь сонгуулийн жилд тооцогдохгүй гэж ойлгох нь зөв үү. Үндсэн хуулийн цэц хуулийг буруугаар тайлбарлаж байгаа юм биш үү гэсэн хардлага байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар улс төрийн намын харьяалалтай байх эсэх нь нээлттэй байдаг. Гэтэл төрийн албан хаагч тусгай статус эдэлдэг учраас улс төрийн намаас ангид байх ёстой. Нэгэнт төрийн албан хаагч тангараг өргөж, улс төрийн намаас татгалзаж байгаа юм чинь улс төрийн сонгуулиас татгалздаг байх ёстой. Эсвэл тэр хүн улс төрийнхөө ажлыг хий, эсвэл төрийн албан хаагчаа хийгээд яв гэдэг сонголтыг өгвөл ямар вэ. Р.Бурмаа нар гурван том хуулийг нэг болгосон. Энэ дотор маш том цоорхой гарсан. Одоо цэц дээр асуудал үүсээд явж байна.  Бид олон улсын жишигт нийцсэн Сонгуулийн хууль батлах ёстой. Эрх барьж байгаа улс төрийн хүч өөртөө тааруулж Сонгуулийн хууль хийдгээ болих хэрэгтэй. Тиймээс  Үндсэн хуульдаа сонгуулийн хууль болоод төрийн албан хаагчдын тусгай статусыг суулгаж өгөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-УИХ-ын сонгууль, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг салгаад, боловсруулж байна. Тун удахгүй улс төрийн бүх намуудыг хамарсан хэлэлцүүлэг хийнэ. Бид төрийн албан хаагчийг 45 хоногийн өмнө ажлаасаа чөлөөлөгдөөд сонгуульд оролцдог байсныг тухайн жилийн нэг сарын 1-нээс өмнө гэж ажлаа өгөх ёстой гэж өөрчилсөн. Энэ заалтыг бид олон улсын туршлагаас судалж байна. Солонгост бол УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг юм байна. Ингээд сонгуульд дэвших болохоор гурван сарын өмнө намын гишүүнчлэлээ сэргээж авдаг юм байна. Ер нь цаашид хоёр, гурван хувилбараар төсөл хийсэн. Дараа нь цэцийн дүгнэлтийг хүлээж авсан ч бай, аваагүй ч бай Сонгуулийн тухай хуулийг гурав салгахаас өөр арга байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж