14 талбайд сонгон шалгаруулалт зарлав

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

14 талбайд сонгон шалгаруулалт зарлав

Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас 106 лиценз бүхий талбай дээр сонгон шалгаруулалт явуулахаар болсон билээ. Сонгон шалгаруулалтыг өнгөрсөн оноос эхлэн явуулж байгаа бөгөөд энэ удаад 14 талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалтыг зарлаж байгаа юм. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 216 тогтоол, Уул уурхайн сайдын тушаалыг тус тус үндэслэн дор дурьдсан талбайд ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, оролцох аж ахуйн нэгжүүдийг санал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох саналыг ирэх сарын 11-ний өглөөний 09:00 цаг хүртэл авах бөгөөд шалгаруулалтад оролцох саналыг мөн өдрийн өглөөний 9:30 цагт оролцогч аж ахуйн нэгжүүдийн захирал, итгэмжлэгдсэн төлөөллийг байлцуулан нээх юм байна.

Сонгон шалгаруулалт нь дор дурдсан нутгийг хамарсан нэр бүхий талбайд зарлагдана. Үүнд:

Талбайн нэр

Талбайн хэмжээ /га/

Аймаг

Сум

1

Дааган дэл уул

5695.48

Завхан

Дөрвөлжин, Ургамал

2

Баян

779.92

Төв

Баян

3

Асгат

11953.13

Дорноговь

Алтанширээ, Сайншанд, Өргөн

4

Шинэбулаг

1865.47

Дорнод

Сэргэлэн

5

Хажуугийн айраг

1825.6

Дорнод

Сэргэлэн

6

Жавхлант

912.18

Өмнөговь

Ханбогд

7

Манлай-6

6395.57

Өмнөговь

Ханбогд, Манлай

8

Номгон

8609.51

Өмнөговь

Номгон, сум

9

Ханан хонгил -1

16968.79

Өмнөговь

Номгон

10

Ханан  хонгил толгой

3549.04

Өмнөговь

Номгон

11

Хүрэн-Өндөр

5673.19

Өвөрхангай

Зүүнбаян-Улаан, Өлзийт

12

Унагад

333.53

Дорноговь

Айраг

13

Манлай

15195.04

Дорноговь

Мандах

14

Манлай

24650.05

Дорноговь, Өмнөговь

Мандах, Манла

Гурван жилийн өмнө буюу АМГ-ын дарга асан Д.Батхуягийг гурван шатны шүүхээс 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр тусгай зөвшөөрөл олгосныг "үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл" гэсэн дүгнэлт гаргаж, түүнд хорих ял оноосон билээ. Тиймээс тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг хохиролгүй болгохын тулд Засгийн газрын 16 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд лиценз олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан билээ.

Энэхүү журмын дагуу сонгон шалгаруулалтыг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн явуулсан бөгөөд ирэх хавар гэхэд  эдгээр талбайд эрэл хайгуулын ажил эхлэхтэй зэрэгцээд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байгаагаа Уул уурхайн яамныхан хэлж байна.  Дашрамд дурдахад 2010-2014 онд  хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хуулиар хориглосон билээ.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж