УИХ-ын Тамгын газрын хамт олон Төрийн нийт албан хаагчдын манлайлагч байх ёстой | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ-ын Тамгын газрын хамт олон Төрийн нийт албан хаагчдын манлайлагч байх ёстой

УИХ-ын Тамгын газрын хамт олон Төрийн нийт албан хаагчдын манлайлагч байх ёстой

Улсын Их Хурлын Тамгын газраас өнгөрсөн долоо хоногт /2018.09.27/ ажлын байран дахь ээлжит сургалтаа зохион байгууллаа. Сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын нийт ажилтан, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд хамрагдав.

Сургалтын эхэнд Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн 2018 оны есдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний талаар мэдээлэл хийж, анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өгөв.

Тэрээр, хуулиа сайтар судалж өөрийн болгохоос гадна бусдад сурталчлахад анхаарах хэрэгтэй. Мөн Төрийн албаны шинэчлэл 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэх тул Төрийн албан хаагчид та бүхэн дараах гурван асуултыг өөрөөсөө асууж, хариулах хэрэгтэй гэсэн үүрэг өгөв. Үүнд,

  1. Ёс зүй
  2. Мэдлэг
  3. Ур чадвар

Харин ур чадварын талаар та өөрийгөө ер нь Төрийн албанд тавигдах шаардлагад нийцэж буйгаа өөрсдөө үнэлж, Төрийн албаны чадахуйн болон шатлан дэвших зарчмуудыг хангаж, Төрийн нийт албан хаагчдын манлайлагч байх ёстойг онцлон хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

од 2018-10-03 202.21.117.178

Чадварлаг, сайн байсан үе бий, одоо мэдэхгүй ээ Ерөнхийлөгчийн Тамгын газар л лав маш их дордсон