Бид суралцсаар-та суралцахад бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Бид суралцсаар-та суралцахад бэлэн үү?

Бид суралцсаар-та суралцахад бэлэн үү?

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ” зорилтын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжилгүй иргэд, ажлын байран дээрээ хөгжих боломжийг манай компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтаар олгодог билээ.

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн компьютерийн 9 дүгээр сарын сургалтанд 13 иргэн суралцаж төгслөө. Сургалтаар компьютерийн үндсэн ойлголт, Microsoft office word, Microsoft office excel, Microsoft powerpoint програмуудыг ашиглан бичиг баримт  боловсруулах, зураг оруулах, хүснэгтэн мэдээлэл, график байгуулах, 10 хурууны бичих,  флашинд файл, зураг хуулж, авах, Facebook хаяг нээх, захиа бичих, зураг явуулах, интернэтээс хэрэгтэй мэдээ мэдээллээ олж авах, багшийн өгсөн даалгаврыг цахимаар үзэх зэрэг компьютерийн анхан, дунд шатны сургалтын онол-15 цаг, дадлагын 37 нийт 52 цагийн хичээлийг үзэж, гэрчилгээгээ гардан авлаа.

Та компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтанд хамрагдснаар дараах мэдлэг чадварыг эзэмших боломжтой. Үүнд

  • Компьютерийн үндсэн ойлголт
  • 10 хуруугаар зөв бичих дадлага
  • Microsoft office word програмын үндсэн цэсний үүрэг
  • Анхан шатны албан хэрэг хөтлөлт бичиг баримт боловсруулах
  • Хүснэгтэн мэдээлэл оруулах, засварлах, өнгө өгөх,
  • График байгуулах
  • Нэмэлт цэсний үүрэг
  • Microsoft office excel програмын үндсэн цэсний үүрэг
  • Томъёо оруулан тооцоо гаргах
  • Хүснэгтэн мэдээлэл боловсруулах
  • Microsoft Powerpoit програмын үндсэн цэсний үүрэг
  • Илтгэл, тайлан бичих
  • Хөдөлгөөн энимайшн оруулах
  • Adobe Photoshop програмын үндсэн цэсний үүрэг
  • Цээж зураг янзлах
  • Хуучин зураг сэргээн засварлах
  • Эвлүүлэг хийх
  • Өргөмжлөл, урилга, танилцуулга
  • Интернэтийн орчинд чөлөөтэй ажиллаж сурах
  • Facebook хаяг нээх, захиа илгээх, зураг явуулах
  • Flash файл хуулах, авах
  • Видео татах зэрэг онол, дадлага хосолсон 120 цагийн сургалтыг зохион байгуулдаг.

Та сургалтанд хамрагдахыг хүсвэл:

Хорооны Засаг даргын тодорхойлолт

1% цээж зураг

Иргэний үнэмлэхний хуулбар

Хаяг: ХУД-ийн 3-р хороо, “Тохижилт үйлчилгээ” ХХК-ний 2 давхарт

Холбогдох утас:99030489

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж