Засгийн газрын хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан эхэллээ

Засгийн газрын хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.10.03/ 14.30 цагт эхэллээ. Өмнөх долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийж байсан тул Засгийн газрын хуралдааныг Шадар сайд Ө.Энхтүвшин даргалсан. Харин энэ долоо хоногт Ерөнхий сайд өөрөө хуралдааныг даргалж байна. Засгийн газрын гишүүд өнөөдөр нийт 21 асуудал, долоон танилцуулга хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээрээс онцолбол УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл,  Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай, Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудал багтжээ.

Ингээд хэлэлцэх асуудлыг бүрэн эхээр нь танилцуулж байна.

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн
1.Үндэсний чанарын шагнал бий болгох тухайӨ.ЭНХТҮВШИН
2.Жагсаалт, журам шинэчлэн батлах тухайӨ.ЭНХТҮВШИН
3.Барилга балансаас балансад шилжүүлэх тухайГ.ЗАНДАНШАТАР
4.Барилгын зарим хэсгийг балансаас балансад шилжүүлэх тухайГ.ЗАНДАНШАТАР
5.Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухайГ.ЗАНДАНШАТАР
6.Тогтоолд өөрчлөлт оруулах тухайН.ЦЭРЭНБАТ
7.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тавих илтгэлН.ЦЭРЭНБАТ
8.Монголын мянганы сорилтын сан байгуулах тухайД.ЦОГТБААТАР
9.Гадаад харилцааны сайдын айлчлалын тухайД.ЦОГТБААТАР
10.Монгол, Германы хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний тухайД.ЦОГТБААТАР

Ч.ХҮРЭЛБААТАР

11.Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлЦ.НЯМДОРЖ
12.Хэлэлцээрийн тухайЦ.НЯМДОРЖ
13. ТТэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайЦ.НЯМДОРЖ
14.Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын санаачлан боловсруулсан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлЦ.НЯМДОРЖ
15.Мөнгөн шагнал олгох тухайЦ.ЦОГЗОЛМАА
16.Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулах тухайЦ.ЦОГЗОЛМАА
17.Тогтоолд нэмэлт оруулах тухайӨ.ЭНХТҮВШИН
18.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухайД.СУМЪЯАБАЗАР
19.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батлах тухайД.СУМЪЯАБАЗАР
20.Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайД.СУМЪЯАБАЗАР
21.Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухайД.СУМЪЯАБАЗАР
                                            Танилцуулах асуудал
22.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тайланӨ.ЭНХТҮВШИН
23.Шадар сайдын гадаад томилолтын дүнгийн талаарӨ.ЭНХТҮВШИН
24.Сангийн сайдын гадаад томилолтын талаарГ.ЗАНДАНШАТАР
25.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаарБ.БАТЗОРИГ
26.Таван толгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг арилжаалах биржийг сонгох талаарД.СУМЪЯАБАЗАР
27.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгч компаниудын үйл ажиллагааны талаарД.СУМЪЯАБАЗАР
28.Халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаарД.САРАНГЭРЭЛ

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж