С.Даваасүрэн хүртээмжтэй даатгалын Азийн улсуудын анхдугаар хурлыг нээж үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

С.Даваасүрэн хүртээмжтэй даатгалын Азийн улсуудын анхдугаар хурлыг нээж үг хэллээ

С.Даваасүрэн хүртээмжтэй даатгалын Азийн улсуудын анхдугаар хурлыг нээж үг хэллээ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Азийн орнуудын хүртээмжтэй даатгалын асуудлаарх мэдлэг, туршлага солилцох сүлжээ (MEFIN, The Mutual Exchange Forum on Inclusive Insurance Network)-ний дарга, доктор С.Даваасүрэн Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо өнөөдөр эхэлсэн “Даатгалын блокчэйн болон дижитал технологи” сэдэвт олон улсын анхдугаар хуралд оролцож байна. Тус хуралд манай улсаас гадна Индонез, Вьетнам, Пакистан, Филиппин, Балба, Шри Ланка, Тайланд зэрэг улсуудын санхүү, даатгалын зохицуулагч байгууллагууд болон АНУ, Япон, Герман, Энэтхэг, Сингапур зэрэг улс орнуудын мэдээллийн технологи хөгжүүлэгч нар, даатгал, санхүүгийн чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагуудын томоохон төлөөлөл оролцож байна.

Анхдугаар хурлын нээлтэнд Хорооны дарга С.Даваасүрэн үг хэлж, “Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” (RFPI Asia) хөтөлбөрийн үр дүнг үнэлэн, энэ хүрээнд Монгол Улсын болон бүс нутгийн хэмжээнд хийгдэж буй ажил, зохицуулагч байгууллагуудын хамтын ажиллагаа, сорилт туршлагуудыг дурьдан, хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага, ач холбогдлын талаар онцоллоо. Тэрбээр, санхүүгийн хүртээмжийг тэлэх асуудал дэлхий дахинд чухлаар тавигдаж буй өнөө үед Азийн орнууд хамтын ажиллагаагаа технологийн дэвшилд тулгуурласан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, тэр дундаа insurtech буюу дэвшилтэт технологид суурилсан хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж байгаа нь онцгой ач холбогдолтой юм гээд СЗХ-ноос энэ чиглэлээр хийж буй ажил, санаачлагыг танилцуулав.

Олон улсын анхдугаар хурлаар блокчэйн технологи болон даатгалын үйл ажиллагааг цахимжуулах, улс орнуудад тохиолддог томоохон эрсдэл, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан эрсдлийг даатгах технологийн арга, шийдлүүд, тэдгээрийн зохицуулалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зэрэг сэдвийг хэлэлцэж байна.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж