Онцгой байдлын ерөнхий газраас Увс аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2018 оны 10 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.
Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян ажиллаж байгаа бөгөөд тэрээр өнөөдөр сургалт явуулах, бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу Тариалан, Улаангом сумын иргэдийг нүүн шилжүүлэх, газар хөдлөлтийн улмаас үүссэн нурангиас аврах ажиллагаа, өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны болон мал, амьтны халдварт өвчний үед ажиллах хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх зэрэг дадлага сургуулиудыг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ