Дани улсыг эко-ногоон ирээдүй хүлээж байна | News.MN

Дани улсыг эко-ногоон ирээдүй хүлээж байна

Дани улсыг эко-ногоон ирээдүй хүлээж байна

Дани улсыг эко-ногоон ирээдүй хүлээж байна

Дани улсын  ерөнхий сайд Ларс Локке Расмуссэн өчигдөр /2018.10.02/ парламентын чуулганаар байгаль орчинд ээлтэй хөтөлбөр хэрэгжүүлэх тухайгаа мэдэгджээ.

“Дизель болон бензин түлшээр явдаг автомашинуудын хэрэглээг халах ёстой. 12 жилийн дотор бид Дани улсад шатахуун хэрэглэдэг автомашинуудын худалдааг хорих болно. 2030 он гэхэд бид цахилгаан эсвэл ямар ч утаа ялгаруулахгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулна. Биднийг эко-ногоон ирээдүй хүлээж байна” хэмээн Данийн ерөнхий сайд Ларс Локке Расмуссэн мэдэгджээ.

Мөн түүний хэлснээр 2035 он гэхэд хайбрид буюу түлш-цахилгаан хөдөлгүүр хосолсон автомашинуудыг жагсаалтаас гаргахаар бэлтгэж байгаа аж.

Өмнө нь Дани улсын эрчим хүчний сайд  Ларс Лиллехолт өнгөрсөн долоо хоногт энэ талаар дурдсан боловч хэрэгжих хугацааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Одоогийн байдлаар хоёр сая гаруй автомашин Дани улсад бүртгэгдсэн байдаг бөгөөд урьд нь импортын автомашинуудад 180 хувийн татвар ногдуулж байсан удаатай.

Данийн эко унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ

ЭХ СУРВАЛЖ: EUROACTIV
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-03 211.36.140.45

Өндөр хөгжилтэй, ард түмнийхээ төлөө байдаг улс орнууд иймэрхүү байхад, МАНАН гэдэг бузар хоёр хулгайч луйварчдаас өөр сонголт мэдэхгүй хоосон толгойтой Монголчуудын ирээдүй ямаршуу байх юм бол доо чааваас.

Avatar

Зочин 2018-10-03 175.38.117.60

Caйхан юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж