Нас барагсдын тоо нэг хоногийн дотор 500-гаар нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Нас барагсдын тоо нэг хоногийн дотор 500-гаар нэмэгдлээ

Нас барагсдын тоо нэг хоногийн дотор 500-гаар нэмэгдлээ

Индонезийн Сулавеси арал дээр орших Палу хотод болсон хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн цунамигийн улмаас нас барсан хүний тоо Мягмар гаригийн өглөө 844 байсан бол нэг хоногийн дотор огцом нэмэгдэж 1347 боллоо. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан ажилтны хэлж байгаагаар тус хот нь 350 мянган хүн амтай бөгөөд 1,6 сая хүн их бага хэмжээний хохирол амсчээ. Үүнээс 200 мянган хүнд яаралтай тусламж хэрэгтэй байгаагийн тэн хагас нь хүүхдүүд байна. Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо олон улсаас тусламж хүсэж буйгаа мэдэгдсэн юм. Их Британийн засгийн газраас Мягмар гаригт яаралтай тусламжийн агаарын хүчнээ илгээсэн тухай мэдээлсэн байна. Аврах ажиллагааны удирдагч Агус Харёоно “Нурангид  дарагдсан хүмүүсийг олохын тулд дуу авианы илрүүлэгч төхөөрөмж ашиглаж байгаа. Мөн төмөр, бетон тасдагч ашигласнаар дарагдсан хүмүүсийг гэмтээлгүй гаргаж авах боломжтой болж  байна” гэжээ. Өнөөдөр /2018.10.03/ өглөө Палу хотоос 1000 километрийн зайтай орших Сопутан галт уул дэлбэрсэн байна.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж