“Зэс Эрдэнийн хувь” компани хуурамч хувьцаагаар олон мянган иргэнийг хохироосон”

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

“Зэс Эрдэнийн хувь” компани хуурамч хувьцаагаар олон мянган иргэнийг хохироосон”

“Зэс Эрдэнийн хувь” компани хуурамч хувьцаагаар олон мянган иргэнийг хохироосон”
2018??? ??????????? ????? 19. "?????????? ??????????? ?????? ????????? ??????" ???-??? ???????? ??????. ????? ??????? /???

“Хохирогчдын эрхийг хамгаалах холбоо”, “Иргэдийн хохирогчдыг хамгаалах холбоо” хамтран өнөөдөр (2018.10.03) “Зэс эрдэнийн хувь” компани хуурамч хувьцаа гаргаж иргэдийг хохироосон асуудлаар мэдээлэл өгөв. Тус компанид хувь нийлүүлсэн Орхон аймгийн  24.400 иргэн 600 сая төгрөгөөр хохирсон төдийгүй шүүхээс хууль бус шийдвэр гаргасан байна. Энэ талаар “Иргэдийн хохирогчдыг хамгаалах холбоо”-ны гүйцэтгэх захирал И.Түвшинбаяраас зарим зүйлийг тодрууллаа

-“Зэс Эрдэнийн хувь” компанид тухайн үед иргэд хэдэн төгрөгийн хувь нийлүүлсэн бэ?

-Анх 2010 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Д.Алтанхуягийн компаниас олон мянган иргэнийг ажлын байраар хангана гэж хэлсэн. Ингэхдээ гар дээрээс хувьцаа зарж эхэлсэн. Тухайн үед 1000-20 сая хүртэлх төгрөгийн хувь нийлүүлэх саналыг Орхон аймгийн иргэдэд санал болгосны дагуу тэтгэврийн зээл авч хувьцаа авсан ахмадууд ч бий. Нийт 600 сая гаруй төгрөг цугласан. Гэтэл энэ хувьцаа нь хууль бус байсан. Хөрөнгийн бирж, үнэт цаасны хувьцаанд бүртгэлгүй  байгаа юм.

– Иргэдээс цугласан 600 сая төгрөгийг юунд зарцуулсан байх вэ?

-Энэ мөнгийг үүсгэн байгуулагч Д.Алтанхуяг гэх хүн хувьдаа захиран зарцуулаад дуусгасан. 2016 оны сонгуулиар Орхон аймагт нэр дэвшихдээ компанийн үйл ажиллагааг сурталчилж байна гэх нэрийдлээр сонгуулийн сурталчилгааны ажилдаа зарцуулсан.  Ингээд “Зэс Эрдэнийн хувь” компанийг “Блью Мон” гэх компанид шилжүүлж, зарсан асуудал үүсч байгаа. Үүнийгээ баталгаажуулах гэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хууль бус шийдвэр гаргуулсан.

– “Блью Мон” компанид  шилжүүлсэн хугацаа нь?

-2016 оны гуравдугаар сарын 2-нд “Блью Мон” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийхээр боллоо хэмээсэн. Хувьцаат компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдээс саналыг нь асуух ёстой. Гэтэл хурлаа зарлаагүй. Мөн “Блью Мон” компани нь үйлдвэр барих хөрөнгө мөнгөгүй. Тус компани Д.Алтанхуягаас найман тэрбумын авлагатай байсан. Энэ мөнгөнийхөө оронд “Зэс Эрдэнийн хувь” компанийн 99 хувийг эзэмшээд байна. Үүнээс болж хуурамч бичиг авсан 24.400 иргэн хохирч байна. Асуудлын гол нь бид хувьцаа нээлгэснээс гадна долоон жил Д.Алтанхуяг гэх хүнд үнэ хөлсгүй ажилласан.

 – Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхээс гаргасан шийдвэрийг яагаад хууль бус гэж үзэж байна?

-Д.Алтанхуягийн байгуулсан “Зэс Эрдэнийн хувь” компанийн гаргасан хуурамч хувьцааг цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагаа явуулж, Орхон аймгийн прокуроос Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэх хязгаарлалт тавьсан. Харьяаллын дагуу энэ асуудлыг Орхон аймагт шийдвэрлэх ёстой атал Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд авч хэлэлцсэн. Бидэнд зарлан дуудах өгөөгүй. Онцгой ажиллагааны журмаар гэсэн заалтаар шүүх хурлыг явуулж, “Зэс Эрдэнийн хувь” компанийг Улсын бүртгэлд бүргэ гэсэн шийдвэр гаргасанд бид гомдолтой байна.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж