Хөгжмийн бүтээлийг улсын санд худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Хөгжмийн бүтээлийг улсын санд худалдаж авна

Хөгжмийн бүтээлийг улсын санд худалдаж авна

Чансаатай хөгжмийн бүтээлийг улсын санд худалдан авахаар болж, Соёл урлагийн газар бүтээлүүдийг хүлээн авч эхэлсэн байна. Бүтээлүүдийг аравдугаар сарын 22-н хүртэл хүлээн авах аж.

Хөгжмийн зохиолчид сүүлийн гурван жилийн хугацаанд туурвисан томоохон бүтээлүүдээ тус газарт аудио, видео бичлэгийн хамт хүргүүлэх боломжтой. Бүтээлүүд нь мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон, “Алтан намар”, хөгжмийн наадамд шалгарсан байх зэрэг шалгуур тавигдаж байна.

Сануулахад, Соёл урлагийн газар нь өнгөрсөн онд Ц.Эрдэнбатын төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан гурван ангит концерт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Т.Соронзонболдын үндэсний найрал хөгжимд зориулсан дөрвөн ангит бүтээл, Б.Энхбаярын Оршихуйн үнэн симфони найрал хөгжимд зориулсан концерт, Д.Ариунболдын Нөмөр хадны дууль зэрэг бүтээлүүдийг улсын санд худалдан авчээ. Эдгээр хөгжмийн бүтээлийг 39 сая төгрөгөөр үнэлсэн байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж