Цагдаа нь сайдаа шалгаж чадах уу? | News.MN

Цагдаа нь сайдаа шалгаж чадах уу?

Цагдаа нь сайдаа шалгаж чадах уу?

Цагдаа нь сайдаа шалгаж чадах уу?

Зунжин амраагүй Монголын улс төр чуулган эхэлснээр улам ширүүсч байна. Чуулган эхлэхээс өмнө дуугарч эхэлсэн АН-ын бүлгийнхэн Ц.Нямдоржийг цагдаад өгөхөө ч мэдэгдээд байгаа юм. Учир нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Зам тээврийн яаманд хүний аминд халдсан хүнийг улс төрийнх нь угшил мугшилаар нь хөөх юм бол Ардчилсан нам, МоАХ-ын фракцын хүн юм байна лээ шүү дээ” гэж ярьсан нь  АН-ынхны бухимдлыг төрүүлж, намын нэр төрд халдсан гэж үзэж байгаа аж.

Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байхдаа нэгийгээ хөнөөсөн гэх хэрэгт баривчлагдан хоригдож буй Б.Махбалыг манайх, танайх биш гэж МАН ч, АН ч  бие, бие рүүгээ чихэх болсон. Алдсан дээр нь нэгийгээ хөөдөг, танихгүй царайлдаг нь  манай улстөрчдийн, тэр тусмаа АН-ын хувьд гэм биш зан. Үүний өмнө С.Баярцогтын талаарх мэдээлэл Ройтэрс дээр гарсан даруйд АН-ынхан намын гишүүнээсээ хөөж байсан удаатай.

Мэдээж, хүн нэрээ тогос өдөө гэгчээр АН-ынхан нэрээ цэвэрлэж авахаар АН-ынхан Ц.Нямдоржийг цагдаад өгөхөө мэдэгдсэн ч  сайдыгаа цагдаа нь шалгаж чадах уу гэдэгт л гол асуудал нь байгаа юм.

Б.БАТ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-10-03 126.140.233.84

Shal teneg yum bichihiin, Nyamdorjiig muulah geed argaa olohgui yum

Avatar

иргэд 2018-10-03 64.119.27.16

Хүнээс ичмээр юм,цагаандаа гарсан новшнууд,шалгаж шалгуулаж харагдаач

Avatar

Зочин 2018-10-03 202.72.245.209

МАНАЙ УЛС ТӨР ГЭГЧ ШОГ ХОШИН ЖҮЖИГ БОЛООД УДАЖ БАЙНА БООЁО ЭНТЭР БОЛ ХОЙШОО Л БАЙ БОЛЖДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж