Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулж, гишүүдийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулж, гишүүдийг томиллоо

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулж, гишүүдийг томиллоо

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2018.10.03/ хуралдаж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томиллоо. Жил жилийн төсөв Сангийн яамнаас оруулж ирснээс давах, өөрчлөгдөх, төлөвлөсөн орлогоо төвлөрүүлж чадахгүй байх, зарлага нэмэгдэх гээд олон асуудалтай тулгарч, алдагдалтай батлагддаг. Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулагдаж байгаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд төсөвт хяналт тавих, байнгын хороонд зургаан сар тутамд саналаа хүргүүлж байх зэрэг үүрэгтэйгээр ажиллах юм байна. Тус зөвлөлд  Засгийн газар, Монголбанк, Төсвийн байнгын хорооноос тус бүр хоёр,  хараат бус гурван гишүүн ажиллах юм байна.

Тус зөвлөлийн гишүүдэд Төсвийн байнгын хорооноос А.Даваасамбуу, Ё.Мөнхбаатар нарыг, Монголбанкнаас Б.Баярдаваа, А.Энхжин, Засгийн газраас Э.Бямбажав, Ш.Гунгаадорж зэрэг гишүүдийг нэр дэвшүүлэхээр саналаа ирүүлжээ. Харин хараат бус гишүүнд дөрвөн гишүүн өөрсдийн нэрээ дэвшүүлэхээр Г.Алтанзаяа, Ж.Дэлгэрсайхан, Д.Сувдаа, Ө.Эрдэнэбаяр нар саналаа ирүүлсэн бөгөөд гурван гишүүнийг байнгын хорооны гишүүний олонхын саналаар томиллоо.

Ингээд гишүүн тус бүрээр санал хурааж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар А.Даваасамбууг, гишүүдэд Ё.Мөнхбаатар, Б.Баярдаваа, А.Энхжин, Э.Бямбажав, Ш.Гунгаадорж, Г.Алтанзаяа, Д.Сувдаа, Ө.Эрдэнэбаяр нарыг томилохыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Ийнхүү төсөвт хяналт тавих, УИХ-ын гишүүдийн тойрогтоо төсөв хуваарилдаг байдлыг таслан зогсоох, төсвийн үр ашиггүй зардлыг танах зэрэг онцгой үүрэгтэй, хараат бус гишүүдээс бүрдсэн зөвлөл юм.

Үүгээр өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж