Дуучин Kanye West-ийн бас нэгэн "этгээд" үйлдэл

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Дуучин Kanye West-ийн бас нэгэн "этгээд" үйлдэл

Дуучин Kanye West-ийн бас нэгэн "этгээд" үйлдэл

Америкийн алдарт реппер Kanye West-ын аав Ray West өнгөрсөн долдугаар сард түрүү булчирхайн хорт хавдартай хэмээн оношлогдсон. Kanye West аавынхаа эмчилгээ болон биеийн байдалд нь анхаарлаа хандуулахаар шинэ цомгийнхоо ажлаасаа хөндийрөөд байсан юм.

Тэгвэл өчигдөр /2018.10.03/ Kanye West аавынхаа хамтаар хорт хавдрыг даван туулж, эдгэсэн хэмээн мэдэгджээ. Харин үүнийгээ ихэд этгээд маягаар тэмдэглэсэн нь шарсан шавж идсэн аж.

“Аав бид хоёр хорт хавдрыг даван туулснаа таваг дүүрэн шавж идэж тэмдэглэнэ. Одоо айдас үгүй” хэмээн Kanye West твиттер хуудаснаа жиргэжээ.

Хачирхалтай нь, тэрбээр АНУ-ын Детройт хотод байгаа бөгөөд шарсан шавж хаанаас олж идсэн талаар түүний фенүүд гайхаж байгаа аж.

Дашрамд дуулгахад Kanye West-ын шинэ цомог “Yandhi” ирэх арваннэгдүгээр сарын 23-нд гарах бөгөөд тэрбээр Африк руу явж бичих талаар мэдэгдсэн юм. Түүний эхнэр Kim Kardashian West ч "Yandhi" цомог гоё болж байгаа талаар жиргэсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: TMZ
Г. МАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж