ХХБанк “Хүмүүст амьдрал бэлэглэе” сайн дурын цусаа хандивлах аянд дахин нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

ХХБанк “Хүмүүст амьдрал бэлэглэе” сайн дурын цусаа хандивлах аянд дахин нэгдлээ

ХХБанк жил бүр банкныхаа ойн баярыг угтан хүмүүнлэгийн үйлсэд хамт олноороо идэвх, санаачлагатай оролцдог болоод цөөнгүй хугацааг ардаа үдсэн билээ.

Өнөөдөр банкны хамт олон 28-н жилийн ойгоо угтан “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран “Хүмүүст амьдрал бэлэглэе” уриатай сайн дурын цусаа хандивлах аяныг банкныхаа төв байранд нийт ажилтнуудынхаа дунд 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Монгол улсын хувьд 2012 онд нийт хүн амын 0,8 хувь цусны донор байсан бол 2018 онд 1,8 хувь болж өссөн тоон үзүүлэлттэй байгаа юм. Аливаа улс орны хувьд нийт хүн амын 3 хувь нь цусны идэвхтэй донор байхад Улс орныхоо цусны хэрэгцээг хангадаг гэсэн статистик байдаг. 2018 оны мэдээллээр Монгол улсын хэмжээнд нийтдээ 33,000 гаруй идэвхтэй цусны донор байгаагаас 48,4 хувь нь эрэгтэйчүүд, 51,6 хувь нь эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд эдгээр доноруудаас 50,8 хувь нь шинээр цусны донорын эгнээнд нэгдсэн хүмүүс байна.

Таны нэг удаа өгсөн цус, үхэлтэй тэмцэж буй 3-н хүний амь насыг авардаг ба, Та бусдад цусаа хандивласнаар өөртөө ч мөн адил амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм. Учир нь цусаа байнга өгдөг хүмүүс зүрх судасны өвчлөл болон хавдраар өвчлөх эрсдэл маш бага гэсэн судалгааны дүгнэлт байдаг байна.

ХХБанкны хамт олон 2015 онд тус аяныг зохион байгуулж 150 гаруй ажилтнууд сайн дураараа цусаа хандивлан Эрдэнэт хүний амийг аврах их үйлсэд хувь нэмрээ оруулж байсан бол энэ жил ч мөн адил уг аянд ажилтнуудаа уриалан идэвхтэй оролцож, сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг олон нийтэд сурталчлан уриалахаар нэгдээд байгаа юм.

Мөн банкны хамт олны зүгээс нийт харилцагчид, бизнесийн хамтрагчид, банк санхүүгийн зах зээлд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж буй бусад байгууллагуудыг, хамт олноороо цусаа хандивлах үйлст идэвхтэй оролцохыг уриалж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж