Ц.Цолмон Хойд Солонгосын элчин сайдтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Ц.Цолмон Хойд Солонгосын элчин сайдтай уулзлаа

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр  БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Хон Гю-г хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хоёр орны харилцаа түүн дундаа батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд цаашид талууд тамирчдын хамтарсан бэлтгэл сургууль хийх, эрдэм шинжилгээний ажилтан солилцох,эмч эмнэлгийн ажилтан урьж ажиллуулах зэрэг олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён ноён Хон Гю хоёр орны батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг олон хэлбэрээр хөгжүүлэх боломжтойг дурдаад Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн дэвшүүлсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг дэмжиж байгаагаа энэ үеэр  илэрхийлсэн байна. Уулзалтын төгсгөлд Элчин сайд Хон Гю Солонгосын Хойгийн асуудлаар товч мэдээлэл өгч Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой Зүүн хойд Азийн аюулгүй байдал, Солонгосын Хойгийн асуудлаар санал бодлоо солилцлоо.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж