“Оюу толгой” компаниас “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018”-ын нээлт Буянт-Ухаа спортын ордонд өнөөдөр /2018.10.3/ нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн нь Монгол Улсын хөгжил дэвшил, уул уурхайн салбарт оруулж буй “Оюу толгой”-н хувь нэмрийг таниулах, ханган нийлүүлэгчид болон сонирхсон аж ахуйн нэгж, хувь хүмүүст “Оюу толгой” компанитай хамтран ажиллах суурь шаардлага болох аюулгүй ажиллагааны соёл, бизнесийн ёс зүйн зарчмуудыг танилцуулах сургалтууд зохион байгуулах зорилготой юм. Үзэсгэлэнгээр “Оюу толгой” компанитай хамтран ажилладаг ханган нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд бизнесийн харилцаа тогтоох, харилцан туршлага солилцох боломжтой. Тус арга хэмжээнд 130 гаруй ханган нийлүүлэгч, 1700 гаруй оролцогч оролцож байна.
Холбоотой мэдээ