Хятадад нэг сая хүн агаарын бохирдлоос болж нас бардаг

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Хятадад нэг сая хүн агаарын бохирдлоос болж нас бардаг

Хятадад нэг сая хүн агаарын бохирдлоос болж нас бардаг

Хонгконг дахь Хятадын их сургуулийн судлаачид агаарын бохирдол ард иргэдийн эрүүл мэнд болон эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Судалгаанд БНХАУ-д жил болгон нэг сая хүн агаарын бохирдлоос болж нас бардаг ба улмаар агаарын бохирдолтой тэмцэхээр 267 тэрбум юань буюу 38 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө зарцуулдаг болохыг тодруулжээ.

Түүнчлэн судалгаагаар агаарын бохирдол ургац тариалангийн салбарт нөлөөлж байгаа талаар дурдсан.

“Агаарын бохирдолд зарцуулж байгаа мөнгө бол Дотоодын нийт бүтээгдэхүүний 0.7 хувь эзэлнэ гэдэг анхаарлаа хандуулах ёстой асуудал” гэж энэхүү судалгааг удирдсан Стив Юим Хүнг-лам ярьжээ.

Судалгааны багийнхан аж үйлдвэрлэл, үйлчилгээ, газар тариалан, эрчим хүч, зорчих тээвэр зэрэг салбарууд 2010 оноос хойш озоны давхаргын бохирдолд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлсон байна. Үүнээс аж үйлдвэрлэл болон эрчим хүчний салбар агаарын бохирдолд маш ихээр нөлөөлсөн болохыг тогтоожээ.

Мөн озоны бохирдол ургамалд явагддаг фотосинтезийг буруулж,  ургалтыг удаашруулж, эмзэг болгодог аж.

“Агаарын бохирдлыг олон талаас нь харж үзэх хэрэгтэй. Хэрэв ганц асуудал дээр арга хэмжээ авлаа гэхэд үр дүнд хүрэхгүй. Зөвхөн агаарын чанар болон газар тариалангийн үзүүлэлтэд тулгуурлаж биш нийтэд нь харж үзэж тохирсон хууль тогтоол болон арга хэмжээ авч байж бодитой үр дүнд хүрнэ” хэмээн Стию Юим Хүнг-лам мэдэгджээ.

Сүүлд бүртгэгдсэн агаарын чанарыг бүртгэх судалгаагаар Хонгконг, Макау болон Гуангдо мужуудад озоны концентрац 16 хувиар өссөн байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас арваас есөн хүн бохирдсон агаараар амьсгалдаг болохыг тодорхойлсон ба жилд долоон сая хүн нас бардаг талаар дэлгэжээ.

ЭХ СУРВАЛЖ: SCMP
Г. МАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж