Гурван топ “Mongolia’s next top model”шоуг шүүнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гурван топ “Mongolia’s next top model”шоуг шүүнэ

Гурван топ “Mongolia’s next top model”шоуг шүүнэ

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын шоуны эхний дугаар аравдугаар сарын 6-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн нэвтрүүлгийг Боловсрол телевиз, Өвөр Монголын "Одон" телевиз хамтран бүтээж буйгаараа онцлогтой. Ингэснээр Монголын болон Өвөр Монголын үзэгчид шоу нэвтрүүлгээ албан ёсны эрхтэйгээр нэг зэрэг хүлээн авах боломжтой аж.

Монголын загварын ертөнцөд хамгийн нэр хүндтэй “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарууд сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүн үзэгчдэд ихээхэн хүлээлт үүсгэж байсан. Тэгвэл өнгөрөгч Баасан гарагт Боловсрол телевизийн уран бүтээлчид “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын шүүгчдийг албан ёсоор зарлалаа. Энэхүү эрхэм үүргийг хүлээсэн гурван “ТОП”-ыг уншигчдадаа ч мөн танилцуулъя.

 НОРА ДЭЛХИЙН ТАЙЗНАА АЛХАХ МОДЕЛИУДЫГ БЭЛТГЭНЭ

Олон улсын загварын тайзнаа анхлан алхсан Монгол моделиудын нэг бол Нора Дагва. Дэлхийн алдарт Chanel, Hermes, Emillio Pucci, Max Mara, KTZ брэндийн нүүр царай болж Нью Йорк, Сингапур, Хонг Конг, загварын нийслэл Миланы тайзнаа алхаж байсан туршлагатай түүний ер бусын өвөрмөц төрх дизайнеруудын анхаарлыг эрхгүй татдаг. Тэрбээр дэлхийн алдартай гэрэл зурагчидтай хамтран ажилладгаас гадна өөрөө ч мөн зураг авах сонирхолтой. “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийг хоёр дахь жилдээ шүүх гэж байгаа түүний туршлага, мэдлэг Монголын загварын ертөнцөд гялалзах шилдэг моделиудыг бэлтгэн гаргахад чухал нөлөө үзүүлэх болно.

Э.ЭНХБОЛД МЭРГЭЖЛИЙН, ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН МОДЕЛИЙН ЭРЭЛД ГАРНА

Монголын эрэгтэй загвар өмсөгчдөөс хамгийн чадварлаг, нэр хүндтэй нь гэж үнэлэгддэг Э.Энхболд 2005 оноос загварын салбарт хөл тавьсан. Тэрбээр Монголын Загвар Урлагийн холбооны Тэргүүн, “O couture” болон “Cabi” брэндийн үүсгэн байгуулагч юм. Түүнчлэн поп урсгалаар уран бүтээл туурвидаг “VR” хамтлагийн ахлагч гэдгээрээ Монголын ард түмэнд танигдсан. Түүний хувьд “Говь” брэндийн нүүр царайгаар хамгийн удаан буюу есөн жил ажилласан туршлагатай, чадварлаг загвар өмсөгч билээ. Мөн БНСУ-ын “Korean model association”-ы шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарсан Монголын анхны эрэгтэй модель юм.

Э.ОДГЭРЭЛ 32 ЖИЛИЙН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАНА

Монголын загварын салбарын хамгийн нэр хүндтэй хатагтай, мөнхийн залуу топ модель хэмээн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн топ модель Э.Одгэрэл өөрийн туршлагаасаа хуваалцахаар “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шүүгчийн үүргийг хүлээн авчээ. “Шилмэл загвар” агентлагаас загварын гараагаа эхэлсэн Э.Одгэрэл тус салбарт 32 жил ажилласан байна. Гоёо, Торго,  Inter Charm Residence of Beauty зэрэг компаниудтай урт хугацааны гэрээтэй ажилладаг түүний хувьд бүх төрлийн зураг авалтад оролцож байсан бөгөөд сүүлийн жилүүдэд видео сурталчилгааны чиглэлээр голчлон ажиллаж байна. Шоу нэвтрүүлэг 10-р сарын 6-наас эхлэн цацагдах аж.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2018-10-03 150.129.143.254

Ene Odgerel yostoi chavgants boljee. Huzuuniihene unjsan arisiigee!! Deer n yarij chadhgui funny teneg teneg yum yariad balkakh bh daa, emee..

Зочин 2018-10-03 202.170.68.162

Who needs this crappy show? Next top slut