"Сэлэнгэ-2018" цэргийн сургуулилт эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

"Сэлэнгэ-2018" цэргийн сургуулилт эхэллээ

"Сэлэнгэ-2018" цэргийн сургуулилт эхэллээ

Орос-Монголын цэргийн хамтарсан сургуулилт “Сэлэнгэ-2018” Буриадын Бурдуны  цэргийн бэлтгэлийн цогцолборт эхэллээ.

Хоёр улсын зэвсэгт хүчнийхэн салбарын харилцаа холбооны ахиц дэвшил, зохион байгуулалт, цэргийн тоног төхөөрөмж, явган хүний замыг судалсны дараа батлан хамгаалалт, довтолгооноос хамгаалах зэрэг олон төрлийн тактикийн аргыг боловсруулсан тухай ОХУ-ын Дорнын цэргийн албанаас мэдээлжээ.

“Сэлэнгэ-2018” хамтарсан сургуулилт аравдугаар сарын 12 хүртэл үргэлжилнэ. Сургуулилтад хоёр улсын мянга гаруй цэргийн алба хаагч болон 200 хүртэх цэргийн техник, тоног төхөөрөмж  оролцож байна.

Энэ үеэр ОХУ “Солнцепек” – хүнд огнеметын систем /галаар шүршдэг их буу/-г  дэлхий нийтэд анх удаа танилцуулах гэнэ.

ТОС-1А "Солнцепек" нь 2001 онд T-72 танкны явах эд анги дээр бүтээгдсэн бөгөөд 2018 оны тавдугаар сард Байгаль нуурын нутаг дэвсгэр, Буриадын Бүгд найрамдах улс, Амур мужийн цацраг, хими, биологийн хамгаалалтын цэргүүдийн тусгай ангид хүлээлгэн өгч, хүчийг нь гурван дахин нэмэгдүүлсэн байна.

А.АНИР

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-03 66.181.176.169

Катюшагийн ач хvv юм л даа.

Зочин 2018-10-03 66.181.176.169

Катюшагийн ач хvv юм л даа.

Зочин 2018-10-03 66.181.176.169

Катюшагийн ач хvv юм л даа.

Зочин 2018-10-03 66.181.176.169

Катюшагийн ач хvv юм л даа.

Зочин 2018-10-03 122.201.31.92

ТОС-1А Солнцепек шинэ зэвсэг биш Буратино ТОС ийн сайжруулсан хувилбар гэж бичээч

Галын систем 2018-10-03 202.131.245.243

Галаар шүршигч бол тусдаа бий. Наадах чинь нэг дор бөөнөөр дуужин харвадаг галын систем.

Зочин 2018-10-03 45.117.32.4

Galaar shsuteh ch yu baihav galdagch bodis shiddeg l ed l deee. tom sumaar buudaad ter ni ochood delberehdee 2000-3000 tselsiin hem uusgen shataj oir ornii huchilturugchiig ugui hiij vakum uusgen tsohih dolgion uusgej evdrel uusgene. mun dulaanii hemeer amid baig shataaj ustgana