Орос-Монголын цэргийн хамтарсан сургуулилт “Сэлэнгэ-2018” Буриадын Бурдуны цэргийн бэлтгэлийн цогцолборт эхэллээ.
Хоёр улсын зэвсэгт хүчнийхэн салбарын харилцаа холбооны ахиц дэвшил, зохион байгуулалт, цэргийн тоног төхөөрөмж, явган хүний замыг судалсны дараа батлан хамгаалалт, довтолгооноос хамгаалах зэрэг олон төрлийн тактикийн аргыг боловсруулсан тухай ОХУ-ын Дорнын цэргийн албанаас мэдээлжээ.
“Сэлэнгэ-2018” хамтарсан сургуулилт аравдугаар сарын 12 хүртэл үргэлжилнэ. Сургуулилтад хоёр улсын мянга гаруй цэргийн алба хаагч болон 200 хүртэх цэргийн техник, тоног төхөөрөмж оролцож байна.
Энэ үеэр ОХУ “Солнцепек” – хүнд огнеметын систем /галаар шүршдэг их буу/-г дэлхий нийтэд анх удаа танилцуулах гэнэ.
ТОС-1А "Солнцепек" нь 2001 онд T-72 танкны явах эд анги дээр бүтээгдсэн бөгөөд 2018 оны тавдугаар сард Байгаль нуурын нутаг дэвсгэр, Буриадын Бүгд найрамдах улс, Амур мужийн цацраг, хими, биологийн хамгаалалтын цэргүүдийн тусгай ангид хүлээлгэн өгч, хүчийг нь гурван дахин нэмэгдүүлсэн байна.
А.АНИР
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ