Бүх нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж, энэ өдөр бүх нийтээрээ амрах болсон. Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гаригт тохиож байна.
Энэ өдөр түүх, үндэсний соёл уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, дэлхий дахинд сурталчлах үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн эрхмийг “Чингис хаан” одонгоор шагнадаг. Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг 2005 оноос эхлэн олгох болсон бөгөөд энэ жил уг одонг хэнд өгөх нь таавар хэвээр байна.
“ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТСЭН ЭРХМҮҮД
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
2006 онд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав нарыг шагнаж, 2007, 2008 онд уг шагналыг олгоогүй байна.
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж,
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,
2013 онд Монгол Улсын ерөнхий сайд асан Д.Содном,
2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,
2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,
2016 онд Хөдөлмөрийн баатар дуурийн дуулаач Г.Ариунбаатар
2017 онд Олимпын аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр
Холбоотой мэдээ