Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэнэ

Бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөрийн хүрээнд 2015 оны нэгдүгээр улиралд “Монгол уран бүтээл” хөгжмийн бүтээлийн төслийг Улсын филармониос санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа билээ. Төслийн эхнийх тоглолт Морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн концертоор нэгдүгээр сарын 15-нд  19.00 цагт Улсын филармонид эхлэх юм.

Тоглолтонд нэрт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, Б.Шарав, З.Хангал, Н.Жанцанноров нарын бүтээлүүд эгшиглэх юм. Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэх тоглолтын тасалбарыг Улсын филармоны кассаар худалдаалж байгаа бөгөөд 10 мянган төгрөгийн үнэтэй аж.

 Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж