"Үүрэн телефоны антенн хүний биед сөрөг нөлөөгүй"

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

"Үүрэн телефоны антенн хүний биед сөрөг нөлөөгүй"

"Үүрэн телефоны антенн хүний биед сөрөг нөлөөгүй"

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 12 дахь удаагаа зохион байгуулсан “Дижитал хөгжилд хамтдаа” форум өчигдөр /2018.10.02/ гурав дахь өдрөө “Дижитал хэрэглэгч-эрүүл мэнд” сэдвээр үргэлжиллээ.

Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд барилгын дээвэр дээр байрлуулсан үүрэн холбооны бааз станц болон гар утаснаас цацаргах цахилгаан соронзон долгион нь хүний эрүүл мэндэд хортой, цаашлаад хорт хавдар үүсгэдэг гэсэн яриа түгэх болсон.

Энэ асуудалд мэргэжлийн байгууллагууд тайлбар хийлээ. Тухайлбал, Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамжийн зохицуулалт хяналтын газрын мэргэжилтэн Ч.Тэрбиш “Нэгд, хүмүүс утасгүй холбоог хэрэглэж байна. Ирээдүйн чиг хандлага бол утасгүй холбоо. Хүмүүс утасгүй холбоог хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ чиглэлээр 20- гаруй жил судалгаа хийсэн байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүрэн холбоо болон утасгүй технологи үл ионжуулагч цацраглалтыг гаргадаг гэсэн дүгнэлт гаргасан. Гар утсыг зөв зохистой хэрэглэвэл хүний биед хоргүй.

12-оос доош насны хүүхэд гар утас хэрэглэвэл эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цахилгаан соронзон орон гэдэг аппликейшн гаргасан. Эндээс цахилгаан соронзон орон, бааз станц, гар утсыг эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар бүх асуултынхаа хариултыг авах боломжтой.

Аппликейшн монгол, англи хэл дээр үзэх боломжтой, гар утсыг хэрхэн зүй зохистой хэрэглэх талаар 10 зөвлөмж байгаа.

Хоёрт, сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулсан үүрэн телефоны антенн сөрөг нөлөө байхгүй.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 270 гаруй сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулсан үүрэн холбооны антенд хэмжилт хийсэн. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болох төвшнөөс 3000 дахин бага гэсэн дүгнэлт гарсан. Гадаад орнуудад сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ойролцоо цамхагт антен байрлуулахыг хориглодог нь байгалийн гэнэтийн аюул ослоос сэргийлэх гэсэн л алхам юм” юм гэлээ.

Онцлоход, утасгүй холбооны технологи нь орчин үеийн нийгмийн салшгүй хэсэг болсон байна. Учир нь гар утас, таблет болон бусад утасгүй холбооны төхөөрөмжүүд нь дэлхийн олон тэрбум хүмүүсийн өдөр тутмын амьдралын харилцааны гол хэрэглүүр болсноос гадна эрүүл мэнд, эмнэлгийн чиглэлээр өргөн хэрэглэгдэх болжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж