Физикийн салбарт эмэгтэй хүн Нобелийн шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Физикийн салбарт эмэгтэй хүн Нобелийн шагнал хүртлээ

Физикийн салбарт  эмэгтэй хүн Нобелийн шагнал хүртлээ

Канадын эрдэмтэн Донна Стрикланд хараа зүйн салбарт хийсэн нээлтээрээ Нобелийн физикийн шагналыг 55 жилийн дараа хүртсэн эмэгтэй эрдэмтэн боллоо. Түүнээс өмнө 1903, 1963 онд эмэгтэйчүүд уг шагналыг хүртэж байжээ.  Доктор Стрикландын хамтрагчид болох АНУ-ын эрдэмтэн Артур Ашкин, Францын эрдэмтэн Жерард Мороу нар түүний шагналыг хуваалцсан байна. Донна Стрикландын багийн эрдэмтэд хараа зүйн шинжлэх ухааны түүхэнд байгаагүй хамгийн богино давтамжтай, хамгийн хүчтэй чимхүүр хэлбэрт лазерыг бүтээснээр уг шагналыг хүртжээ. Энэхүү шинэ технологийг ашиглан нүдний хавдрыг авах, лабораторийн орчинд нян бактери болон бусад амьд биетийг гэмтээлгүй судлах, лазерын мэс ажилбарыг төвөггүй хийж болох аж. Нобелийн  шинэхэн шагналтан BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Үнэхээр гайхалтай байлаа. Олон жилийн дараа Нобелийн шагналт эмэгтэй болсондоо маш их баяртай байна. Уг нээлтийг хийхэд надаас илүү хичээл зүтгэл гаргасан хүмүүс бол миний хоёр хамтрагч юм” хэмээн дурджээ. 1895 оноос Нобелийн  шагналыг анагаах ухаан, физик, химийн шинжлэх ухаан, энх тайван болон уран зохиол гэсэн таван салбарт гардуулдаг байсан бол 1968 оноос Шведийн төв банкнаас санаачлан нэмж эдийн засгийн салбарт олгодог болсон билээ.

Эх сурвалж: CNN

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж